------
Sunghoon's POV
------
Ирён даавуугаа барьсаар Хисын рүү алхаж байхыг харсан би дахиад л "болохгүй ээ" гэж өөртөө хэлээд гараас нь татахад тэр хөмсгөө зангидан, "Гуйя, би чамд хэлж байна шүү дээ. Би түүнд хайртай гэж"
Төдийгөөс өдийг хүртэл нуусан нууцаа нүд рүү минь хараад дэлгэхдээ тэр айж эсвэл сандарсан харагдсангүй!
Үнэхээр л ийм зоригтойгоор зүрхийг минь зүсэж чадах байсан юм бол яагаад эрхтэн шиг хэлчхээгүй юм бэ?
Эсвэл үнэхээр л тэдний дурлал хүнийг хайрладаггүй нэгэн болгох тийм их хүчтэй юм уу?"Одоо л хэлж байгааг минь уучлаарай. Гэхдээ Хисын миний чамд ярьдаг байсан хуучин бөгөөд анхны найз залуу минь байсан юм. Бидний хэн хэн нь чамд таагүй санагдуулахгүй гэсэндээ нуусан. Намайг уучлаарай, Сонхүн"
Энэ удаа тэр биеэ суллан над руу эгцэлж байсан харцаа буруулан үнэхээр л гэмшсэн байртай доош харлаа.
Хэдий үнэнийг өөрөө олоод мэдчихсэн ч гэсэн тэр үед би айгаагүй.
Харин хэзээ нэгэн цагт түүнийг яг өмнө минь зогсоод өөрийнхөө амаар бүх үнэнийг илчлэх вий гэхээс сүнсээ зайлтал айсан.
Ким Ирён ийм зүйлийг надад хэлж байна гэдэг чинь........
Надаас холдохыг хүсэж байгаагаа илэрхийлсээн гэсэн үг.
Хар дарсан зүүд.
Хэзээ ч битгий болоосой гэсэн хамгийн аймшигтай хар дарсан зүүд.
Тус зүүднээс сэрээд л хийсвэр байсанд нь талархан тайвшрах ёстой ч,
Одоогийн бодит байдал жинхэнэ хар дарсан зүүд учраас хаачхаа мэдэлгүй, яахаа ойлголгүй хэсэг чимээгүй зогслоо.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...