Part VIII

708 108 42
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

------

*Flashback begins <2 years ago>*

Чанга эгшиглэх хөгжмөөс илүүтэй эрэгтэй, эмэгтэй хоолой хоршин тоолох дуу, бүжгийн гутал заалны гялгар шалтай хавиралдан сонсогдох нь танил бөгөөд таатай.

" Нэг, хоёр, гурав...."

Тайрмал хар үстэй Ирёныг тоолж байснаа арагш суун, "Яасан бэ? Дахиад жаахан л үлдсэн шүү дээ" гэсээр инээхэд нь Хисын амьсгаадсаар хөгжмөө унтраан түүний гуяыг дэрлэн шалан дээр хэвтчихэв.

Ирён гартаа байх цагаан алчуураар найз залуугийнхаа хөлсийг арчин, гараас нь атгасаар "Бууж өгч байгаа байх нээ?"

Хисын толгой дохин "Тийм ээ, ядраад байна" гэчхээд нүдээ хэсэг анин дээш доош хөдлөх цээжээ даран, зүрхний цохилт нь эргээд буурч буйг мэдрэхдээ том нүдээ буцан нээвэл Ирён түүнийг дээрээс нь хайр татам зөөлөн харцаар ширтэнэ.

"Би чиний тухай дуулдаг дуучин болно"

"Тэгвэл чамайг бусад охидууд хайрлахгүй л болов уу. Би чамайг дэбют хийсний дараа яаж л бол яаж, юуг л бол юуг тэсэж чадах учраас миний тухай бүгдээс нь нуугаад, зөвхөн амжилтад хүрэхийн төлөө л ажиллаарай, ойлгов уу?"

"Амаргүй л байна байх, Ирён. Аядолуудын амьдралыг хоёулаа сайн мэдэхгүй шүү дээ. Уулзах ч завгүй болчихно гэхээр л....."

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now