-------
Minju's POV
------
Би лааны гэрэл үзэгдэх харанхуй шоронгийн ханан дээр хоёр хөндлөн зураас зураад хамаг биеэ хумин доош хэвтлээ. Тэд намайг хооллож, ундалдгаас үзвэл алахыг хүсэхгүй байгаа бололтой гэвч бас Сонү, Жэи, Никиг хазчихсан шигээ над руу дайрахгүй байгаа нь хачирхалтай.
Хааяа хааяахан хөвгүүд ээлжлэн над дээр ирж хоол зөөдөг боловч яг л ой санамж нь үгүй болсон мэт найзуудын минь хэн нь ч намайг таньдаггүй. Бүгд цус сорогчдын нэг юм шиг, энэ цайзад өсөж төрсөн мэтээр л аашилж байгаа нь ховстуулснаас болсон гэдгийг би саяхан л олж мэдсэн билээ. Өдөр шөнийн аль нь болж буйг энэ цайзад мэдэж авна гэдэг боломжгүйн адилаар, цус сорогчдын цаад төлөвлөгөөг тооцоолно гэдэг оньсон тоглоом шиг л төвөгтэй зүйл.
Гэвч энэ бүхэн үргэлжлээд л байвал бид бүгд тэдний арганд орж энэ чигтээ цус сорогчийн амьдралаар шигүү ойд үлдэж хоцорно!!Миний тооцоолсноор мөн Жэйкийн хэлснээр тэд цус сорогчдын овгийг удирдахаар шинэхэн залуу хайж яваа. Тэгэхийн тулд уламжлалт "цус сорогчдын сорил" явуулж ойд олон саа бартааг бэлтгэн хөвгүүдийг хэр хүчирхэг гэдгийг шалгаж хооронд нь тулалдуулснаар ялсан ганц нь л амьд үлдэнэ. Сонүгийн хүйтэн харц, саяхан л инээмсэглээд биднээс салсан Никигийн цус сорогч болчхоод энд ирсэн явдал мөн Жэин хачин гэмээр чимээгүй байдал жихүүдэс төрүүлж тэд тун удалгүй нөхөд гэдгээ саналгүй тэр утгагүй суудлын төлөө амь өрсөн тулалдана гэж бодох төдийд хамаг бие салганаж байв.
Гэвч тэд охидыг нь яах бол??? Ер нь яагаад заавал бид гэж? Бусад олон бүлэг, хүүхдүүд байхад яагаад заавал биднийг бүр нэг бүрчлэн сонирхож анхаараад байгаа юм бол??
"Минжү......Минжү....."
Бодлын минь зангилааг тайлсан түүний дууг сонсоод чихэндээ ч итгэж ядан гяндангийн шалнаас хэдхээн төө дээр байрлах жижиг цонхны завсраар харвал Жэйк харанхуйд зогсож байх нь тэр. Эсэн мэнд байгаад нь баярласандаа эгээтэй л нулимс унагачихсангүй арай ядан багтаан цонхоор гараа гарган нүүрийг нь зөөлөн иллээ.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...