------
Author's POV
-------
Чанга дуунаар сэрсэн Ирён хормын дотор л тэдний орчин өөрчлөгдөж, Сонхүн, Хисын хоёр түүнийг голдоо оруулчихсан аажмаар ухарч буйг ширтэн чичгэнэж байлаа. Сүрлэг биетэй чоно харанхуйлах ойн моддын дундаас бага багаар, бүр маш удаанаар алхсаар ирэх бөгөөд түүний дүрсийг үзээд залуус гурвуул айж, цочирдсон ч хүчтэй хариу үйлдэл үзүүлбэр хэн хэнээ аюулд оруулахаа мэдэж байв.
Араа шүд нь яралзсан чоно өлсгөлөн нүдээрээ тэдэн рүү харах ч ухас хийн хурдан шаламгай хөдөлгөөн хийлгүйгээр тайвнаар эргэн тойрныхоо орчинд алхсаар л, тэд харин хойш ухарсаар л, аль болох доош гэтэн дуу чимээ гаргахгүйг хичээнэ.
Сонхүн баруун гараа хойш сунгахад айж сандарсан Ирён шууд л түүнийг нь хөтлөөд авсанд Сонхүн найз охиндоо ойртон, "Битгий ай даа. Тэр чамайг өвтгөхгүй" хэмээн баатарлагаар хэлээд гарыг нь бүр чанга барилаа.
Хэдий зүрхнийх нь цохилт түргэсэж, хүйтэн хөлс нь цувж байсан боловч Сонхүн эцсээ хүртэл Ирёныг хамгаална гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй тул чоно тэдэн рүү дайрах төдийд сөрж зогсоход сэтгэл зүйгээ бэлдчихсэн байх аж. Харин Хисын чоноос харцаа салгалгүйгээр өвдгөө багахан нугалан хөлийнх нь хажууханд байх модны унасан зузаахан мөчрийг барьж аваад амьсгаагаа хүртэл түгжин байж дээш босоход гэнэт л, "Залуус ааа!!!!" гэж чанга хашхирах Минжүгийн дуу тэдний хойноос дуулдаж цочсон чоно шууд л хурдаа нэмж архираад эхэлсэнд Хисын модоо тас зууран нөгөө хоёроо хойш нь шахсаар тэд модны ардуур нуугдаж амжлаа. Тэдний урд байсан араатныг хараагүйдээ ийн хашхирснаа мэдсэн Минжү Жэйкийн гараас татсаар найзуудтайгаа тун ойрхон зайд ирэв.
"Б-битгий!! Аюултай!! Наашаа битгий ир!!" гэж Ирён байдаг чадлаараа амаа том ангайн чимээгүйхэн хэлэх бол бол бүхнийг гадарласан Жэйк чоныг тэдний нуугдах мод руу дайрахаар онилж буйг нарийн мэдрэмжээрээ мэдэрч, авсан тэр мэдээллээсээ өрсөх гэсэндээ цус сорогчийн хүчээ ашиглан асар хурдтайгаар чонын өмнө оччихов.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...