Маргааш нь ахиад л өнөөх үйл явдал давтагдав. Жихүүн сургуулиас гарч ирэх үед Мингюү түүнийг отон хүлээж, муур хулгана болтлоо хөөцөлдөх.
Өнөөдөр өчигдөрөөр арай өөр замаар гүйж, гүүр даван, барилгуудыг сүлжиж, өгсүүр шатнаас зайлс хийж, уруу газар харагдах бүрээр тийшээ эргэнэ.
Тэгж гүйсээр эцэст нь Жихүүн зам мухарджээ. Түүний өмнө өндөрөөс өндөр цагаан хана үзэгдэх бөгөөд хэзээдээ ч юм тэд агуулахын хашаанд ороод ирчихэж. Жихүүн өнөөх өндөр цагаан ханаруу цөхрөн ширтэж, харин Мингюү инээмсэглэнэ.
Хэн хэн нь байдгаараа туйлдаж, амьсгалаа дарж ядах ч өнөөдөр Мингюү бууж өгөх бодолгүй байлаа. Тиймээс Жихүүний дэргэд нь очин, дөнгөж цээжээр нь татах хүүгийн цүнхний оосорноос зөөлхөн атгаж аваад
- Зугатаах хэрэггүй ээ, ахаа.
- Зугатаагаагүй гэж хэлсэн байх аа, битгий хөөрөөд бай.
Жихүүн ийн өгүүлээд Мингюүгийн гарыг цааш түлхэн өөрийгөө тавиулаад хоёр гараа ташаандаа тулж, хөмсөгөө зангидна. Харин Мингюү хүйтэн хөндий тэр ахруугаа инээмсэглэж, тэгээд халаасаа ухсаар, өчигдөрийг түүний унагааж орхисон цэнхэр өнгөтэй өрөөсөн нүдгүй туулайг гартаа сарвайсаар
- Энэ... өчигдөр та унагаачихсан. Энэ мөн биз дээ? миний таньд оёж өгсөн цэнхэр туулай?
Жихүүн тэрхүү туулайг Мингюүгийн гараас шүүрч аваад,
- Тэгээд юу гэж? хэмээн ууртайхан асууна. Тэгсэн ч Мингюү инээмсэглэсээр
- Зүгээр л. Буцааж өгөх гэсэн юм гэнэ. Жихүүн хариуд нь байдгаараа хөмсөгөө зангидсаар
- Ерөөсөө энийг л өгөх гэж энэ хүртэл намайг хөөсөн юм уу? гэхэд Мингюү түүний өөдөөс тоглоомтойхон инээмсэглэсээр
- Та зугатаагаагүй гээ биз дээ? гэж, хариуд нь Жихүүн ахиад л уурлав.
- Амаа тат. Тэнэг амьтан чинь.
Жихүүн ийн уурсаад дэргэдүүр нь зөрж өнгөрхөд Мингюү түүний араас хэсэгхэн гуниглан ширтэж, тэгсэн удалгүй Жихүүн өнөөх бяцхан цэнхэр туулайгаа тоосыг нь арчих мэт гөвсөөр цүнхэндээ хийх төрхийг олж хараад инээмсэглэв.
- БИ ТАНЫГ МИНИЙ СЭТГЭЛИЙГ МЭДЭЭСЭЙ ГЭСЭНДЭЭ Л ХЭЛСЭН ЮМ.
Мингюү гэнэтхэн араас нь ийн орилход Жихүүн гишгэсэн газраа зогсоод түүнрүү эргэн харлаа. Урьдын адил хөмсөг нь зангирч, харц нь ширүүн үзэгдэнэ.