14.

750 129 23
                                    

Мингюүгийн гэрт Дугёом тоглохоор ирсэн боловч байдгаараа сэтгэлээр унасан байлаа.

Яагаад гэвэл өвлийн амралт эхэлчихсэн, тэр хайртай ахыгаа харалгүй бүтэн 10 хоног болж байгаа юм.

Буйдан дээр дээшээ харан хэвтсэн түүнд бараг л өвчтэй хүн асарч байгаа аятай ус дөхүүлэн өгөх Дугёом санаа алдсаар

- Хөөе, би үнэхээр яачихсан юм? гэхэд найз нь түүнрүү харсан ч үгүй тааз ширтэн санаа алдсаар

- Санаад байна.

- Юу? Хэнийг?

- Жихүүн ахыг.

Хариултыг нь сонссон Дугёом хамаг биеэ нэг сайн сэгсэрч аваад найзынхаа хажууд болгоомжтойхон сууснаа

- Гэхдээ байна аа, би үнэхээр чиний найз, тэгээд чамд санаа зовсондоо л асууж байгаа юм шүү. Жихүүн ах чамд сайн болох юм болов уу?

Мингюү сая багахан өндийж, найзруугаа инээмсэглэсээр

- Хэн нэгийн өөртөө дурлуулах хамгийн амархан арга юу болохыг мэдэх үү? Өөрөө ухаангүй дурлах. Бусдад таалагдмаар байвал өөрөө ч бас бусдад дуртай байх хэрэгтэй. Би ахад ухаангүй сайн байвал ах ч бас нэг л өдөр надад сайн болох болно.

Ийн хариулах найзруугаа Дугёом дэмий л толгой дохихоос өөр юм хийж чадсангүй.

Тэр шөнө, Жихүүнтэй шөнөжин тоглоом тоглож хамт хонохоор ирсэн Вонү үе үе утсаа харах найзыгаа тоглоомондоо нэг л төвлөрч өгөхгүй байгааг анзаараад сүүлдээ хожигдож залхсандаа асууна.

- Хөөе, би л ингэж бодоод байна уу эсвэл чи нэг л төвлөрөхгүй байна уу? ухаан санаа чинь хаана явна вэ? Түрүүнээс хойш чамаас болж бид өчнөөн хожигдлоо гэсэнд Жихүүн ахиад л утсаа харан санаа алдсаар

- Би төвлөрч байгаа. Зүгээр л уур хүрээд байна.

- Хэнд?

- Ммм, нөгөө хэн... нөгөө

- Хэн юм бэ?

- Ким Мингюү.

- Тэр бас яагаа вэ?

- Яагаа ч үгүй л дээ.

- Тэгээд?

- Яах ч үгүй байгаа нь л уур хүргээд. За мэдэхгүй ээ. Тоглоомоо тогло хэмээн уцаарлах ч үргэлжлүүлэн амандаа үглэнэ. "Өвлийн амралт эхлэнгүүт мартчих байсан юм байна л даа"

Энэ бүхний дараа ахин найзуудруугаа очихгүй гэж шийдсэн Вонү Дугёом хоёр үлдсэн амралтын өдрүүдийг тэрүүхэндээ хоёулханаа тоглож өнгөрөөнө гэж шийдсэн юм.

187, 163 (Дууссан)Where stories live. Discover now