13.

696 132 26
                                    

Буйдангийн хоёр талд нэг нэгнээсээ эсрэг зүгт хөлөө ачин хоёр тийш тэмүүлэх мэт суусан хөвгүүдийн өвөр дээр бэлгүүд үзэгдэнэ.

Мингюүгийн гарт байх бэлэг нэг их томгүй ч гэсэн гадна боолт нь үнэхээр хичээн хийсэн нь илт, задлахаас хайран үзэгдэх бол Жихүүний бэлэг их л том хайрцаг байх юм. хэн хэн нь бэлгээ барьчхаад чимээгүй суух зуурт хананд өлгөөтэй цагын зүү чаг чаг хэмээн урагшилж, хэдийнээ цэвэрлээд дуусчихсан ширээн дээр Жихүүний цүнх байрлажээ.

Энэ зуурт Жихүүнд бодогдох зүйл "Ичиж үхэх нь ээ. Хурдхан цүнхээ шүүрч аваад зугатаах хэрэгтэй"

Харин Мингюүд бодогдох зүйл "ахыг зугтаалгаж болохгүй. Одоо л ярилцаж эвлэрэхгүй бол хожимдох гээд байна"

Тэд хоёр өөр тийш харсан байх юм шиг байх боловч хэн хэнийх нь нүд Жихүүний цүнхэн дээр төвлөрсөн цаг мөчүүд байлаа.

Тэгээд ч нэг их удсангүй. Жихүүн цүнхээ шүүрэхээр ухас хийж, Мингюү түүнийг даган үсэрч, тэд нэгэн цүнхний хоёр талаас зэрэг шүүрэн аваад ширээний өмнө завилан сууцгааж, нэг нэгэнрүүгээ харах ажээ.

- Явуулчих. Жихүүн бараг гуйн дуугарахад Мингюү толгой сэгсэрсээр

- Үгүй. Та ингээд зугтааж болохгүй

- Яахаараа болдоггүй юм

- Ярилцах хэрэгтэй биз дээ? хэдий хүртэл хүүхэд шиг нэг нэгэнтэйгээ муудалцах юм

- Эвлэрсэн биз дээ?

- Хэзээ

- Сая. Бэлэг өгөөд. Гэр цэвэрлээд. Болоо юм биш үү?

- Болоогүй байна. Ярилцах зүйл үлдсэн.

Жихүүн санаа алдсаар

- Ойлголоо. Юу ярилцах юм? ярь л даа.

- Тэр...

Мингюү хэсэг эргэлзэх мэт доод уруулаа хазаж, тэгсэн ч цүнхнээс зуурсан хүчээ үл сулруулсаар

- Эртээд таарсан тэр хүн хэн юм?

- Тэр үнэхээр тийм чухал юм уу?

- Чухал... бололтой. Би энд тэндээс юм сонссон болохоор.

Ийн хэлээд хошуугаа унжуулах Мингюү одоо ахиад л гомдсон хүүхэд шиг төрх тодруулж, тэрийг нь харсан Жихүүн сая бууж өгөх мэт уртаар санаа алдав. Тэгээд зуурсан цүнхээ тавьж, өөрөө биеэ аятайхан цэхэлсээр ардаа байсан буйданг налан суулаа.

Энэ үйлдэл Мингюүг багахан тайвшруулсан ч өнөөх цүнхийг өөрөө авсан болохоор алдахгүй хэмээн батлах мэт энгэртээ тэврээд ахынхаа хажууд очиж суухад нь Жихүүн түүнрүү толгой сэгсэрсээр

187, 163 (Дууссан)Where stories live. Discover now