Жихүүн дээврээс зугатаан буух зуурт араас нь "Ахаа, Ахаа, Ахаа, Жихүүн ахаа" гэсээр Мингюү дагна.
Тэгсэн ч Жихүүн эргэж харалгүй зугатаасаар ангидаа эргэж ирээд ширээндээ суухад хажуу ширээний унтамхай найз нь түүнрүү толгой өргөн хараад нүүрэндээ нойрмон инээмсэглэл тодруулан шанаагаа тулсаар
- Юу болсон юм? гэтэл ердөө тэр асуултнаас нь цочих мэт Жихүүн бондолзон
- Ю-юу ч биш ээ. Чи буцаад унт... юу ч биш гэнэ. Вонү түүнрүү хэсэг ширтэж байснаа гараа чихэнд нь хүргэж, тэрнээс нь Жихүүн ахиад л бондгос хийн цочсоор гарыг нь цохиж холдуулаад
- Яагаад байгаа юм? гэвэл Вонү
- Чиний нүүр, чих чинь яг алим шиг улаан байна. Халуураад байгаа юм уу? хэмээн асуухдаа ахиад л инээмсэглэж байлаа.
- Халуураагүй ээ. Зүгээр... улайх гэнэ шүү. Улаагаа ч үгүй. Чи зүгээр унт.
Жихүүн ийн шулагнасаар хоёр чихээ гараараа даран хэсэг чимээгүй суух бөгөөд тэр зуурт Вонү ангийн хаалганы тэндээс Жихүүнрүү гунигтайхан ширтэх Мингюүг олж хараад ахиад л инээмсэглэнэ. Тэгээд суудлаасаа удаанаар босч, ангийнхаа хаалган дээр очоод, Мингюү гэж хүүг цээжрүү нь гараараа чичсээр хонгилд гаргаад тэд өөд өөдөөсөө харан зогсов.
Мингюү дээд ангийнхаа ахыг ямар учиртай ийн байгааг нь ойлгоогүй учир гайхан харах бол Вонү түүнрүү инээмсэглэсээр л байх юм. тэгээд гараа халааснаасаа гаргаж, Мингюүгийн гараас сүүг нь аваад
- Энийг би өгчих болохоор чи яв гэв.
- Би өөрөө өгнө.
Мингюү сүүгээ буцааж авах гэсэн ч Вонү тэрийг нь ардаа барьчихаад түүнд өгсөнгүй.
- Би өгчих болохоор... гэж хэлсэн байх аа. Жихүүн их ичимхий. Битгий зовоогоод бай. Одоо яв!
Вонү ийн хэлээд ангируугаа эргэж, хаалгаа ардаа чангахан хаав. Харин Мингюү хоёр мөрөө унжуулсаар буцаж алхах зууртаа үе үе эргэн харж байлаа. Жихүүн гараад ирэх ч юм билүү гэх найдвар нь тасарсангүй.
Тэр зуурт нь Вонү суудалдаа эргэн суугаад Жихүүний өмнө савтай сүү тавив.
- Уу. чиний дуртай сүү
Жихүүн түүний өгсөн сүүг гартаа бариад гайхсаар
- Хаанаас авсан юм?
- Олсон юм.
Вонү ийн хэлээд дахиад л унтахаар зэхэн ширээгээ дэрлэн хэвтэх бөгөөд Жихүүн багахан эргэлзсэн ч тэрхүү сүүг залдан ууж, нэг амьсгаагаар дуусгах тэрхэн агшинд унтаж байх учиртай Вонү өгүүлэв.