16.

751 126 20
                                    

Хичээлийн шинэ жил эхлэх хаврын дулаахан өглөө. Гадаа тоор цэцэглэж, гудамж талбай цагаахан цэцгийн дэлбээгээр дүүрчээ. Нарны зөөлхөн элч сургуулийн цонхоор дотогш тусаж, амралтынхаа дараа нэг нас, нэг анги нэмэн ирэх, басхүү шинээр ахлах ангид орж буй сурагчдаа угтан цэлийнэ.

Төгсөх ангийн сурагч гэдгийг нь гэрчлэх улаан зангиагаа зүүсэн Вонү Жихүүн хоёр сургуулийнхаа хашааны гадна тааралдахдаа нэг нэгнээ хөгширсөн байна хэмээн шоолцгоож, төгсөөд явсан ах нар нь хаана юу хийж яваа тухай сонин хачин хөөрөлдсөөр, нээлтийн ёслол болж байгаа урлагын заалыг зорилоо.

Намхан болохоороо хамгийн урд зогсох Жихүүн, өндөр болохоороо ангийнхныхаа хамгийн хойно зогсох Мингюү. Нэг нэгэнрүүгээ гараа даллаж, тэгээд инээмсэглэнэ.

Мингюү түүнрүү "Зурвас" гэсээр утсаа зангаж, тэгэхэд нь ч Жихүүн энгэрийнхээ халааснаас устаа гарган харвал үнэхээр л дүү хөвгүүнээс зурвас иржээ.

"Ахаа, болзоонд явъя"

Жихүүн утсаа харан инээмсэглэж, найз хөвгүүнрүүгээ ахин нэг эргэж хараад хуруугаа гозойлгох зуурт тэрийг нь нэлээн хойноос ажиглаж зогссон Вонү багахан инээмсэглэнэ.

Тэгээд утсан дээрээ зурвас бичин илгээхэд тэр зурвасыг нь Мингюү Жихүүн хоёр хоёулаа шалгав.

Вонү: Грүпп чаттанд ингэж болох юм уу?

Жонхан: КККК, хүүхдүүд үерхээд эхэлчихсэн үү?

Сынчол: Энэ надад л тухгүй байна уу? (EXO D.O-н GIF илгээх)

Дугёом: Би холимог сургуульруу шилжлээ. Хүнтэй үерхэх болно.

Жисүү: Их сургуульд ортлоо хүлээ. Энд илүү олон хөөрхөн охид байна... бас хөвгүүд.

Мингюү: ккк, чат андуурчхаж. Шорри

Ахруугаа явуулах гэж байсан чатаа бүгдийн байдаг грүппрүү илгээж орхисон Мингюү хөгжилдөн инээх зуурт энэ бүхнийг уншаад ичсэндээ улайж орхисон Жихүүнийг индэр дээр үг хэлж байсан захирал багш нь олж харуутаа "Өвдөөд, халуурчихсан байна. Эмчийн өрөөрүү яв миний хүү" гэх нь тэр.

Уйтгартай, удаан үргэлжлэх нээлтийн ёслол дуусахтай зэрэгцэн Мингюү заалнаас гарах гэж хаалгаруу яаравчлах хүүхдүүдийн дундуур зүтгэсээр арай хийн гарч, тэр даруйхан эмчийн өрөөрүү гүйх бол түүний араас гарч ирэх Вонү Дугёомруу гарын алгаа дэлгэн сунгана.

187, 163 (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя