Хичээл тарах үеэр Жихүүн Вонү хоёр сургуулийнхаа үүдэнд ирж, гутлаа солих зуурт гадаа айхтар бороо орж байлаа. Хувингаар цутгах тэр бороог харсан Жихүүн уртаар санаа алдаад
- Шүхэр байхгүй... гэвэл Вонү түүнрүү инээмсэглээд
- Надад байгаа. Метроны буудал хүртэл хамт алхах уу? гэлээ.
Жихүүн баярласандаа түүнд яг хариу хэлэхээр ам нээж байтал хажуунаас нь өнөөх Мингюү гарч ирээд аймшигтай цоглог, баяр хөөр, дэлхийн бүх аз жаргалыг өөртөө шингээсэн тийм дуугаар
- Ахаа, би шүхэртэй. Надтай хамт явах уу? би гэрт чинь хүргээд өгье! гэх нь тэр.
Үүнийг сонссон Вонү яагаад ч юм гэнэтхэн Жихүүний цүнхээс жаахан татаж өөрөө ч хажууд нь очоод гартаа байх хөх шүхрээ Мингюүрүү даллан
- Бид хамт явах гэж байна гэвэл Мингюү
- Миний шүхэр угаасаа 2 хүний зориулалттай. Би ахыг дөхүүлээд өгчихөд болно хэмээн сөргөв.
Жихүүн тэрхүү хөөрч догдолсон хүүгийн сунгах хүрэн бор шүхэр, Вонүгийн гартаа барьсан цэнхэр шүхэр хоёр өөд хэсэг ширтэж, тэгснээ дэмий санаа алдаад
- Би зүгээр Вонүтэй явлаа. Чи харь хэмээн Мингюүрүү хальтхан хараад эргэн нүүр буруулж цааш эргэв.
Энэ үгсийн дараа Вонү ялалтын инээмсэглэл тодруулан
- Сонссон уу? гэх бөгөөд Мингюү гомдсондоо хошуугаа унжуулсаар гараа доош сулбайлган үлдэв.
Жихүүн цааш алхаад эхэлчихсэн тул Вонү түүний араас багахан шогшсоор гүйцэж очоод шүхрээ дэлгэж,
- Гэхдээ хөөрхий хүү хэмээнэ. Жихүүн түүнрүү муухай харсаар
- Чамд хамаа байна уу? гэвэл Вонү
- Гэхдээ л хөөрхий гэсээр худлаа санаа алдана.
Мингюү бороонд баруун мөр нь норсон Вонү Жихүүнрүү инээмсэглэж, огт бороонд норохгүй Жихүүн түүнийг тохойгоороо ёврон, тэрүүхэндээ дотно харагдан цааш алхахыг харж зогссоноо гэнэт тэдний хойноос шүхрээ дэлгээд гүйсээр гүйцэн очиж, Вонүгийн шүхрийг цааш нь түлхээд Жихүүнд өөрийнхөө шүхрийг сунгаад зэрэгцэн алхаж эхлэв.
- Чи юу вэ? Хэмээн Жихүүн гайхсаар асуухад Мингюү түүнрүү бас өөрлүү нь гайхан харах Вонүрүү инээмсэглэсээр
- Зүгээр гурвуулаа хамт метроны буудал хүртэл алхаж болно шүү дээ. тийм ээ гэв.