- Ууланд алхацгаая. Бүгдээрээ явна шүү. Чи энэ удаад залхуурч үлдэхгүй, ойлгов уу?
Сынчол өдрийн хоолоо идэж суусан Жихүүн, Вонү хоёрын ширээн дээр ирж сууснаа ийн хэлээд, долоовор хуруугаараа чичилэн байж анхааруулахад Вонү толгой дохиж, Жихүүн санаа алдав.
- Хэзээ? Хэмээн Вонүг асуухад Сынчол
- Энэ амралтын өдөр. Бямба гарагт өглөө эрт гараад, ууланд хоноод, ням гарагт үдээс хойшдоо эргээд ирнэ. Намар болохоор сэрүүхэн байгаа. Дулаан хувцас аваарай. Жихүүн аа, чи явна биз дээ? бид нар юу юугүй төгсөөд явчихна. Бидэнтэй тоглох сүүлийн боломж шүү
Сэтгэл нь догдлон ярих тэрээр хоолны газрын хаалгаар орж ирэх хэдэн хөвгүүд дундаас Мингюү Дугёом хоёрыг олж харахдаа "Хөөе, дүү нар нааш ир" хэмээн гараа даллан дуудаж нөгөө хоёр нь ч хурдхан тэдэн дээр ирнэ.
- За, хүүхдүүд, энэ амралтын өдрүүдээр ах нартайгаа зугаалах уу?
Хэзээний хөгшин ах шиг өрөөсөн гараа ширээн дээр тавьж, духаараа харсаар асуух түүнийг Вонү "Хөгшин ажжуши" хэмээн шоолоход Жихүүн чимээгүйхэн хоолоо идэж байснаа
- Тэгье ээ, бүгдээрээ явна гээ биз дээ? хэмээн дуугарахдаа өмнөө байх доод ангийн дүү нарлуугаа инээмсэглэнэ.
Бямба гарагын өглөө, нар ч мандаж амаагүй, дөнгөж л үүрийн хөх туяа татах үеэр 7 хөвгүүн автобусны буудал дээр цугларчээ. Зохион байгуулагч Сынчол ачаа тээшээ эхнээс нь бүртгэх зуурт Жонхан Жисүү хоёр сандал дээр нэгнээ налаад унтаж, Вонү харин элгээ тэврэн зогсох зууртаа амаа задартал эвшээлгэнэ.
Дугёом унтаж байгаа Жонхан Жисүү хоёртой юу ч юм ярих шулагнаж, тэгэх зуурт нь Жонхан түүнээс залхаж ядаад
- Дугёомаа, ах нартаа эгдүүтэй дуу дуулаад өг, тэгвэл чамайг найзаа болголоо гэж, тэрийг нь сонссон Дугёом тэр дороо "нэг дээр нэмэх нь нэг өхөөрдөм" хэмээн дуулж эхлэв.
Ойрхон байх дэлгүүрээс автобусанд явах зууртаа идэх өглөөний хөнгөн хоол худалдаж аваад ирэх Жихүүний хажууд нэг гарч, урд нь нэг гарч, ард нь нэг гарч тойрох Мингюү үүрийн 5 цаг гэхэд хэтэрхий гэмээр эрч хүчтэй, чанга дуутай ажээ.
- Ахаа, та ууланд алхаж үзсэн үү? би огт үзээгүй. Гэхдээ зөндөө их юм бэлдсэн. Бас би гэрээсээ өдрийн хоол бэлдэж авчирсан. Бас би спорт ундаа бэлдсэн. Бас.... хэмээн шулагнах түүнрүү Жихүүн духаараа нэг харснаа аманд нь саяхан идэхээр хальсалсан жүржээ чихэж орхиод