10.

783 124 31
                                    

Хөвгүүд ойн цоорхойд тал бүрээс цуглах бөгөөд Сынчол Жонхан хоёр хамгийн түрүүн ирээд газарт хөлөө жийн суухад тэдний араас хамаг үс толгой нь модны навч, мөчирт дарагдсан Дугёом, ардаас нь гутландаа ширхэг ч тоос наалгүй энэ хүртэл ирсэн Жисүү, тэгээд эхэндээ ахлаа хөтлүүлэн гүйж байсан ч одоо ахыгаа хөтөлсөөр ирэх Мингюү, сагсан бөмбөг тоглохоос бусдаас спортоор хичээллэж биеэ зовоох дургүй, байдгаараа ядарчихсан Жихүүн нар ирлээ.

Жихүүн нөгөө хэдийгээ, ялангуяа газарт суучихаад өөрлүү нь инээд алдан гараа даллах Сынчолыг олж хармагцаа

- Чэ Сынчол өнөөдөр чи миний гарт үхнэ хэмээн хашхирсаар зодолдохоор дайрч, тэгэхэд нь Мингюү түүнийг барьж Жисүү хөөрхий Дугёомын толгойд найлдсан навч зэргийг түүх зуурт Жонхан газраас босоод эргэн тойрноо харах зууртаа

- Ингэхэд бид нар одоо хаана байна? гэлээ

Тэд үнэхээр л битүү модтой ойн гүнд байх бөгөөд эргэн тойрон ямар ч гадаад орчны чимээ үл сонсогдоно. Сөүлийн ойролцоо аль ч ууланд ядаж алсаас давхилдах машинуудын чимээ сонсогддог байтал энд салхинд моддын мөчир эсгэрэх, хээ нэг шувуу жиргэхээс өөр ямар ч чимээ дуулдахгүй юм.

Хөвгүүд нэгэнт төөрчээ.

Ойр хавьд нь хүний алхсан гэмээр жим ч үл үзэгдэх бөгөөд утаснууд нь сүлжээгүй болж, одоо бүгд амьд гарахын төлөө тэмцэлд орлоо... тэгээд юун түрүүн гаргасан шийдвэр нь Сынчолыг алах байж, бүгд нэгэн зэрэг хөөрхий хүүрүү дайрав.

Нар тэнгэрт нэлээн хөөрч, үд дунд болох үед хөвгүүд хэсэг зуур амарч, Мингюүгийн авчирсан хоолыг идэх бөгөөд одоо ч бүгдэнд нь гомдчихсон Сынчол тэднээс хол модны ёроолд буруу хараад суучихжээ.

- Тэрийг аргадах уу? хэмээн Жисүүг толгойгоороо зангасаар асуухад Жихүүн "Би л лав биш шүү" гэсээр зугатааж, Мингюү Дугёом хоёр "Бид ч хүчрэхгүй л байх" гэцгээв.

Амандаа томхон зайдас будаатай хольж үмхсэн Жонхан

- Угаасаа би л очихгүй бол болохгүй гээд тойрон суусан газраасаа гартаа алим, жигнэмэг бас ундаа цуглуулан барьсаар босов.

Түүнийг очих үед ер нь бол үргэлж насанд хүрсэн хүн шиг нухацтай хийгээд итгэл даахуйц харагддаг Сынчол биш байдгаараа хошуугаа унжуулж, хоёр өвдөгөө тэвэрсэн жаал угтлаа.

- Яах гээв? Би та нарын найз биш биз дээ? муухай амьтан минь хэмээн гомдоллон хэлэх түүнрүү Жонхан санаа алдсаар инээмсэглэж

187, 163 (Дууссан)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang