Хичээл тараад, хүүхдүүдийн шуугиан сургуулиас гадна талбайруу шилжжээ. Намар оройн нар хэдийнэ хэвийсэн байх бөгөөд хэдэн өдрийн өмнөх борооны чийг одоо ч газарт үзэгдэнэ.
Жихүүн Вонү болон бусад хэдэн найзуудынхаа хамт сагсан бөмбөгийн талбай дээр цуглараар баг хуваахаар хоорондоо ярилцана.
Жихүүн Вонү хоёроос гадна Жонхан, бас түүний ангийн Жисүү, Сынчол гэх 2 хөвгүүд ээд тавуулаа байх тэд тэнцүү бус багийн гишүүдээ яахаа шийдэж ядан байх зуурт болсон явдал.
Мингюү найз Дугёомынхаа хамт харихаар явах зууртаа Жихүүнийг олж харчихаад сагсан бөмбөгийн талбайруу дөхөн ирж, Жихүүнрүү гараа даллах орилно.
- Ахаа! Үжи ахаа!
Энийг нь сонссон Жихүүний бусад найзууд чангаар инээлдэж, Жонхан бүр газарт унаж, тэгээд бүгд "Үжи гэнэ" "Үжи гэнэ шүү" "Манай Үжи" гэх мэтээр хөхрөлдөх зуурт хөөрхий Жихүүн хорхойд хоргүй юм шиг хэрнээ хорт могой шиг дүүрүүгээ муухай харсаар
- Дуугуй байгаач чи хэмээн зөрүүлэн орилсон ч өнөөх нь хэлсэн үгийг нь нэг сайн сонссонгүй.
- Юу? Яасан гэнээ ахаа? Гэх түүнд найз нь чамайг хүрээд ир гээд байгаа юм биш үү? гараа даллаад байна шүү дээ гэв.
Үнэндээ Жихүүний нудрагаа зангидчихаад ална даа хэмээн занах нь "Нааш ир" гээд дуудаж байгаа юм шиг харагдаж байлаа.
Мингюү баярласандаа найздаа цүнхээ бариулчихаад тэдний зүг гүйж, түүнийг ойртон ирж буйг нь харах бүрээрээ Жихүүн "цаашаа яв" гэж сарвалзаж, тэрийг нь Мингюү "Хурдал гэж байна" хэмээн ойлгоно.
Тэгсээр хэдхэн хормын дараа гэхэд Мингюү Жихүүний өмнө ирчихсэн, нүүрэндээ гялалздаг инээмсэглэл тодруулсаар зогсож Вонү уг нь найзыгаа шоолмооргүй байгаа ч өөрийгөө барьж дийлэлгүй доош явган сууж нүүрээ дараад инээх зуурт Жонхан сая инээдээ арай хийн дараад газраас өндийж, Жисүү, Сынчол хоёр хоёр биенээ түшин инээлдэнэ.
- Чи үнэхээр үхмээ- хэмээн Жихүүнийг Мингюүрүү уурлаж амжаагүй байхад Жонхан дундуур нь орж ирээд багахан урт үсээ гараараа аргашлуулан Мингюүг мөрөөр нь тэвэрсээр
- Сайн уу? чи яг цагаа олж ирлээ, ухаантай хүүхэд гэх бөгөөд нүдэнд нь чөтгөрийн гал гялалзах юм.
- Ухаан? Би зүгээр жихүүн ахыг дуудахаар нь... хэмээн Мингюү түүнрүү гайширхад өнөөх Жихүүн нь түүнрүү