1.

2.8K 205 32
                                    

"Үжи, хичээлдээ явах цаг чинь болчихлоо" хэмээн ээжийнх нь дуудах дуу сонсогдож, гитар, даралтат хөгжим, олон олон дууны CD хөглөрсөн өрөөнд нэгэн хүү нойрноосоо сэрэв.

Хичээлийн шинэ улиралын эхний өдрийн өглөө. Цонхны цаана жиргэх шувууд нь жиргэж, цэлмэх тэнгэр нь цэлмэнэ. Гэхдээ дүрэмт хувцасаа өмсөн бэлдэх хүүд энэ бүхэн нэг их хамаа байсангүй. Тэрээр уртаар амьсгал аваад ханандаа наасан өндөр хэмжигчрүүгээ зоримогхон алхаж хүрээд өөрийнхөө өндрийг хэдэнтэй хэмжсэн ч хүссэн үр дүн нь илэрсэнгүй. Хүү бухимдан дороо хэдэнтэй эргэлдэж, ширээний буланд тавьсан аягатай сүүгээ хурдхан залгилаад уртаар санаа алдав.

Гэрээсээ гарч, нэг их холгүй байх сургуульруугаа алхах зууртаа "163 гэнэ ээ" хэмээн амандаа үглэж, замдаа таарсан чулууг өшиглөх хүүгийн мөрийг хэн нэгэн чанга гэх чинь мөргөж, хүү бараг тэнцвэр алдаад унах шахсаар хажуугаар нь зөрөх нэгэнрүү харвал амгалан тайван, жаахан сэтгэл дундуур өглөө нь тэр чигтээ уур хилэнгээр солигдож орхилоо.

- Уучлаарай, харсангүй... гэснээ өөрийнх нь царайг харж таниад сандарсандаа Жихүүн ахаа хэмээн түүнрүү инээмсэглэх тэнгэрт тулах багана шиг өндөр хүү, нэгэн ижил дүрэмт хувцас өмсөж, энгэрт нь Ким Мингюү гэсэн нэрийн пайз харагдана. Найзуудтайгаа гүйлдэж яваад санаандгүй түүнийг мөргөж орхисон гэмгүйхэн инээмсэглэх тэр хүүрүү харин Жихүүн ууртайхан харсаар нэг алхам, ахин нэг алхам ойртоход Мингюү өөрийгөө асуудалд орсноо мэдэх мэт инээмсэглэхээ болиод хоёр гараа урдаа авж, хамт явсан найзууд нь ч бас чимээгүй болцгоон байдлыг ажиглана.

- Харсангүй гэнээ? Бүхэл бүтэн хүнийг үү? Өдөөд байна уу? хэмээн Жихүүнийг чангаар уцаарлахад Мингюү ганцхан насаар ах тэр хүүгийн өмнө бөхийнө.

- Ахаа, үнэхээр уучлаарай...

Жихүүн тэрхүү доод ангийн дүүдээ ахин нэг ширүүн харц шидээд, хамт яваа найзуудруу нь ч бас муухай харахаа мартсангүй. "Харсангүй гэнэ шүү. Өдөж байх шив" хэмээн үглэсээр цааш явсны дараа Мингюү болон түүний найзууд нийлж зогсоод хойноос нь харах бөгөөд Сокмин гэх хүү санаа алдсаар

- Энэ ах жижигхэн юм байж яагаад ийм аймар байдаг байна аа? хоёрдугаар ангийнхан байтугаа бүр гуравдугаар ангийнхан хүртэл энэ ахаас айдаг биз дээ? гэхэд Мингюү харин багахан инээмсэглэсээр

- Аймар гэхээсээ илүү хүндлэл хүлээсэн ах шүү дээ. Үнэхээр догь ах хэмээн инээмсэглэв. Түүний найз

187, 163 (Дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora