7.

822 134 39
                                    

Жихүүнд амьдралдаа яаж ч байсан, ямар ч хамаагүй аргаар заавал биелүүлэх хоёр зорилго бий. Нэг нь, заавал өндөр болж, цэргийн сургуульд орох, хоёр дахь нь... Ким Мингюүг бөмбөгнөөс айхгүй болгох.

Хоёр дахь зорилгыг Жихүүн нэг минутын өмнө өөртөө тавьсан билээ.

Сагсан бөмбөг ч биш, ер нь хорвоо дэлхийд байж болох бүхий л бөмбөг өөрлүү нь чиглээд ирж байвал барьж зогсоох биш, толгойгоо дараад нуугдах тэр хөвгүүн яг өмнө нь Жихүүний шидээ ч үгүй бөмбөгнөөс айсандаа газарт суугаад толгойгоо гараараа даржээ.

Жихүүн далайсан бөмбөгөө буцаан өмнөө бариад уртаар санаа алдахад намрын халуун шар нар толгойг нь шатаах шахам төөнөнө. Тэдний хажуугийн талбайд бэйсболлын дугуйлангийнхан бэлтгэлээ хийж, чангаар уриа дуулан гүйлдэх бөгөөд эргэн тойрны моддын навч энд тэндхээ жаахан шарласан байлаа..

Бэлтгэлийн хувцастай ирээрэй гэсний төлөө сургуулийнхаа биеийн тамирын дүрэмт хувцсыг өмсөж ирсэн энэ хүү ядаж л оролдохоор шийдсэн гэдгийг мэдэх Жихүүн уурлаж загнахгүйг хэчнээн их хичээнэ гээч.

- Бос мангар амьтан минь

Жихүүн ийн хэлээд бөмбөгөө газарт орхиход сая толгойгоо өндийлгөх Мингюү гэмшсэн нүдээр ахруугаа ширтэнэ.

- Ахаа, уучлаарай.

- Зүгээр ээ. Зүгээр болохоор одоо аргаа өөрчилье. Чи зүгээр л тэр харагдаж байгаа цагирагруу бөмбөгөө шид. Би дамжуулалт, залалт энэ тэр чамд ахиж заахгүй. Угаасаа болохгүй юм байна

Дүү хөвгүүн сая удаанаар газраас өндийж, тэгсэн ч толгойгоо гудайлгасаар

- За ахаа гэх бөгөөд хамаг сүр сүлд нь тэнээд одчихсон юм шиг үзэгдэнэ. Жихүүн ахиад л уртаар санаа алдсаар толгой дохиж, тэгээд бөмбөгийг хүүд бариуллаа.

Эв хавгүйхэн өмнөө бөмбөг барьж зогсох Мингюү цагираг өөд хэсэг харснаа нөгөө бөмбөгөө шидэв. Шидэхдээ яг бэйсболын бөмбөг шидэж байгаа юм шиг нэг гараараа аймшигтай хүчтэй...

Бараг бөмбөгийг өрөвдмөөр чанга чимээ гарч, самбар хагалах шахан ойсон бөмбөг одоо том талбайн нөгөө захад очжээ.

Жихүүн амаа хаахаа ч үл мартан алмайрах зуурт Мингюү өөрийнхөө буруу зүйл хийчихсэнээ ухааран хоёр гараараа амаа дарсаар

- Ахаа... уучлаарай хэмээн бувтнана.

Жихүүн гэнэтхэн л Мингюүгээс багахан айх шиг болох бөгөөд энэ хүнтэй эвгүй харьцвал алуулах юм байна хэмээн дотроо болов.

187, 163 (Дууссан)Where stories live. Discover now