Хичээл тарчихсан, ангийн бүх сурагчид ширээнээсээ өндийж, дэвтэр номоо цүнхлэх зуурт Вонү анх удаагаа хичээл дээр унтаж орхисон байх Жихүүнийг дугтран сэрээв.
- Цасан цагаанаа, сэрээрэй. Хан хүү чинь ирчихсэн байна
Жихүүн хагас дутуухан сэрээд, нүдээ нухлангаа,
- Ким Мингюү юу? Хэмээн бувтнаж, тэрийг нь сонссон Вонү байдгаараа инээд алдсаар
- Чи үнэхээр ингэж хэлсэн үү? гэсээр найзыгаа шоолж, сая бүрэн сэрсэн Жихүүн уурандаа Вонүг цааш нь цохиж орхиод суудлаасаа бослоо.
Гэсэн ч Вонү инээмсэглэсэн хэвээрээ, найзыгаа даган суудлаасаа босохдоо
- Зүгээр л баярласан юм. эцэст нь нэг юм гэлээ.
Жихүүн түүнрүү ахин нэг муухай харсан ч дороо санаа алдаж, тэгээд хаалганы гадна хүлээн зогсох хөвгүүнрүү алхлаа.
Уулын аяллаас хойш бүтэн сар хэдийнээ өнгөрч одоо 12 сар гарчихсан, хотын гудамж зул сарын гэрлэн чимэглэлээр дүүрчээ.
Үргэлж шахам бүлгээрээ явдаг байсан хөвгүүдийн ахмад 3 нь элсэлтийн шалгалт эхэлчихсэн тул орой бүр шалгалтын давтлагад сууцгааж, бусад нь харин тэдний шалгалт дуусах өдрийг тэмдэглэхээр үдэшлэгт бэлтгэж байлаа.
Сургуулиасаа холгүй байх бургерны мухлагт зэрэгцэн суусан хөвгүүд зул сарын өмнөх өдөр хийх тэрхүү үдэшлэгтээ ямар хоол бэлдэх талаар тун-чиг нухацтай ярилцаж, Мингюү найзуудынхаа хэлсэн хоолнуудыг жорыг интернетээс хайна.
- Гэхдээ ах нар пиццанд их дуртай. Ялангуяа Жонхан ах хэмээн Дугёом хэлэх бол Вонү толгой сэгсэрч
- Хэтэрхий энгийн байна. Илүү бүртэй хоол гэв. Жихүүн соруултай ундаагаа сорж сууснаа
- Тэгвэл тойгны шөл. Ядарсан байлгүй. Эрч хүч орно гэхэд нөгөө гурав нь нэгэн зэрэг ярвайлдсаар толгой сэгсэрч тэр дундаас Дугёом
- Дараачийн хөгшин ах. Сынчол ахыг төгссөний дараа нэг их санахгүй бололтой. Жихүүн ах байгаа юм чинь гэнэ.
Бүгд нэгэн зэрэг инээлдэж, дор бүрнээ шинэ санаа бодон толгойгоо гашилгаж, Жихүүн утсаа ухах зууртаа нэг жижигхэн гитарны зураг удтал ширтэнэ. "Авчихвал" хэмээн амандаа үглэх тэрээр үнийг нь хүртэл судалж, тэгснээ уртаар санаа алдаад утсаа хаалаа. Тэгээд "Ингэхэд бид хэдээр нийлэх билээ" гэсээр хэтэвчээ ухах санаатай гараа халаасруугаа явуулж байгаад халаасандаа байсан туулайтай түлхүүрнийхээ оосрыг газарт унагаж орхив.