Special 17.5 - Ярилцлага with Ханд

903 98 9
                                    

Төгсөх ангийн сурагчид энгэртээ зүүсэн цэцгэн хэлхээнээсээ ч илүү үзэсгэлэнтэй инээмсэглэл тодруулах юм.

Өнөөдөр Ханд Сөүлийн ойролцоо байх хөвгүүдийн сургуулийн төгсөлтийн баяр дээр хүрэлцэн ирээд байна.

Энд тэндгүй холхилдох олны дундаас тэрээр өнөөдрийн ярилцлагын эхний асуултаа асуухаар уйлж суугаа нэгэн хөвгүүнийг сонголоо.

- Миний дүү яагаад уйлсан юм? Ийм баярын өдрөөр гэхэд өнөөх хүү нулимсаа арчсаар

- Миний анхны хайр төгсөөд явчихлаа. Энэ ярилцлага зурагтаар гарах уу? хэмээн асууж Ханд түүнрүү толгой дохивол өнөөх жаал хөвгүүн биеэ цэхлэн камер өөд харсаар

- Жихүүн ахаа, би Чан байна. Би танд үнэхээр сайн шүү. Та жаргалтай байгаарай. Бас сургуульдаа ирж байгаарай. Би санана шүү. Ахаа, хайртай шүү. Бас... Ким Мингюү. Би өшөөгөө авах болно гэсээр ахин нусаа татав.

Хөөрхий хүүг хэсэг аргадан тайвшруулсныхаа дараа Ханд сургуулийн үүдэнд цэцэг барьчихсан хэдэн биенээрээ тоглоом хийн зогсох 3 хөвгүүнийг олж харлаа. Харваас энэ сургуулийн сурагч биш, оюутан гэмээр тэр 3 залуус өмнөө зогсох шинэхэн төгсөгчийн зургийг авах биш зөвхөн өөрсдийнхөө зургийг аваад байсан учраас анхаарал татсан юм.

- Өөрсдөө төгсөгчдийн ар гэрийнхэн үү?

- Тийм байна. Гэр бүл нь байна хэмээн хашхирах шахам хэлэх залуу эрийг хажууд нь зогссон шаргал үстэй нэгэн цааш нь түлхсээр "Чэ Сынчол, чихэнд дээр орилохоо боль" хэмээж, тэр зуурт цаана нь зогсох туранхайвтар залуу инээд алдсаар

- Бид энэ сургуулийн өмнөх төгсөгчид. Дүү нартаа баяр хүргэхээр ирсэн юм хэмээн эелдгээр хариуллаа.

Ханд наснаасаа хөгшин харагдах залуусыг дээрээс нь доош гүйлгэж харснаа

- Ганцхан жилийн өмнө сурагч байснаа санахад ямар санагдаж байна?

Ганц л асуулт асуусан байхад 3 хөвгүүн тал бүрээс нь орилолдож, камерын төлөө тэмцэлдэх зууртаа

- Гоё байна (Жисүү инээмсэглэн хариулаад удалгүй Жонханд түлхүүлэн цааш хөл алдах шахав)

- Хөгширсөн юм шиг санагдаж байгаа ч үнэндээ улам царайлаг болсон байгаа биз дээ? (Жонхан гараа эрүүндээ авсаар ийн хэлээд камерлуу нүдээ ирмэнэ)

- Манай дүү нар "Ахаа заавал ирээч. Санаад байна" гэж гуйдаг гэхээр би үнэхээр алдартай дээд ангийн ах байсан байгаа биз? (Сынчол Жонханы араас тэвэрсээр ийн хэлээд инээд алдана)

187, 163 (Дууссан)Where stories live. Discover now