Өрөөгөө цэвэрлэн ухаан жолоогүй гүйх Жихүүнийг харсан өдгөө их сургуульд сурдаг ах нь толгой сэгсэрч, тэр зуур гал тогоонд ээж нь хүүгийнхээ найзад амттай хоол хийж өгнө өө хэмээн хичээнгүйлэн хоол бэлдэж, харин аав нь урьд хожид найзыгаа ирнэ гэхэд хэзээ ч өрөөгөө цэвэрлэх нь байтугай гэрийнхэндээ ч урьдчилаад хэлчихэж байгаагүй бага хүүгээ багахан гайхсан ч үргэлжлүүлэн бодолгүй зурагтаа үзнэ.
Ам бүл дөрвүүлээ, айхтар том биш ч хүн бүр тухтай байх хэмжээний байшинд амьдрах тэд ханандаа хөвгүүдийнхээ бага байх үеийн зурагнуудыг битүүлэх шахам өлгөжээ.
Гэртээ л байгаа хэрнээ аль болох аятайхан цамц өмсчих санаатай тольны өмнө зогсоод хар, цагаан хоёр малгайтай цамцныхаа алийг нь өмсөхөө шийдэж ядах дүүгээ харсан, шудрага бусаар дүүгээсээ хавь өндөр ах нь хаалганых нь цаагуур зөрөх зууртаа "Цагаан нь дээр юм байна" хэмээн зөвлөж, тэрийг нь сонсоод Жихүүн ч баяртайгаар цагааныг нь углах зууртаа амандаа үглэнэ. "Сайхан харагдах гэсэндээ биш ээ. Зүгээр л муухай харагдмааргүй байгаа юм"
Тэр зуурт урт хар хүрэм, цагаан ороолт хослуулж, дотуураа хэний ч нүдэнд дулаахан харагдах ноосон цамц өмсөж, гартаа хайрцагтай бялуу бас хаанаасаа ийм санаа олсныг нь мэдэхгүй ч тасалгааны цэцэг барьсан Мингюү Жихүүний гэрийн гадаа ирчихээд хонхыг нь дарах гэж оролдох бүртээ сандран гараа буцааж, тэгснээ ахиад нэг дарах гэж оролдон зогсоно.
Гар нь хонхруу ойртох бүртээр салаглаж, дэлсэх зүрх нь цээжнээсээ үсэрчих гээд болохгүй юм.
Тэгээд эцэст нь яасан бэ? гэхээр хажуугаар зөрж явсан хоёр жаахан хүүхэд 5000 вон өгөөд хонх даруулсан байгаа юм.
Хонх дуугарахтай зэрэгцэн хоёр давхараас бараг нисчих вүү гэлтэй хурдан бууж ирэх Жихүүн гэрийнхээ үүдэнд ирсэн хойноо их сүрхий урт амьсгал авч, хоолойгоо засахыг харсан ээж аав хоёр нь нэг нэгэнрүүгээ толгойгоо гилжийлгэж, тэгсэн ч хаалга нээгдэв үү үгүй юу тэр зүгээс цацрах гэрэлд нүд сохлох нь уу гэлтэй царайлаг, боловсон, ухаалаг маягын хүү орж ирэхийг үзээд хоёул нэгэнрүүгээ эрхий хуруугаа гозойлгоно.
Мэдээж Мингюүг Жихүүний өрөөнд хүрэхээс өмнө ханаар дүүрэн зурагнууд нүдэнд нь өртөж, тэгэх тэгэхдээ Жихүүний ээж "Энэ манай Үжи төрөөд 5 сартай байх үе" гэсээр хамаг юмаа гаргачихсан нүцгэн зургийг нь үзүүлэн хөөрхий хүүгээ ичээгээд амжив.
Арай хийн өрөөндөө орж ирсэн Жихүүн хаалганыхаа дэргэд дэмий зогсох зуурт ядах ядахдаа өнөөдөр энгийн үед харгаддагаасаа хамаагүй илүү харагдах Мингюү өрөөг нь сонжиж, ширээнд нь гараа багахан хүргэж, орных нь дэргэд байх гитарыг хэсэг харж байснаа өөрлүү нь эргэн инээмсэглээд