- Хөөе чи өнөөдөр Жихүүн ахын ангируу явахгүй юм уу? гэх Дугёом өдрийн хоол болгохоор шийдсэн жижигхэн зайдсаа амандаа үмхлэн хэлэх зуурт өөрийнхөө бэлдэж ирсэн 3 давхар хоолоо ууртайгаар задлан хөмсгөө зангидах Мингюү
- Би яагаад явна гэж. Очихгүй ээ гэнэ.
Жихүүнтэй маргалдсанаас хойш Мингюү ахыгаа харах бүрдээ харц буруулж, тааралдах бүрдээ зүг чигээ өөрчлөх бөгөөд юу нь тийм сүртэй зүйл гэж хэчнээн дотроо бодсон ч нэг л гомдол мэдрэгдээд болж өгөхгүй. "Өөрийнх нь сэтгэлийг мэдсээр байж" хэмээн дотроо гомдож, зүгээр л тайлбарлаад хэн гэдгийг нь хэлээд өгчих юу нь тийм хэцүү байдаг байна гэж дотроо уурлана. Тийм тайлбар ч сонсох эрхгүй өөртөө ч уурлаж, тэгээд зүгээр л бүх зүйл санаанд нь нийцэхгүй байгаа хэрэг.
Дугёом уртаар санаа алдсан ч найзынхаа өөрлүү нь сунгах илүү савхыг хурдхан авч, хоолноос нь томхон савхдан үмхэх зууртаа
- Бүтэн долоо хоног өнгөрчхөөд байна. Та хоёр ийм байвал бид нар яаж үдэшлэг хийх юм? тэгээд ч чи угаасаа ямар найз залуу нь биш, ахын хэнийг тэвэрч болох болохгүйг шийдэхгүй шүү дээ. тэгээд ч анхны хайр нь гэсэн биз дээ
Мингюү саяны үгийг сонсох даруйдаа хоолоо амандаа хийх гэж байснаа буцаан тавиад найзруугаа муухай харав.
- Анхны хайр гэнэ ээ?
Сая ам алдаж орхисноо ойлгох Дугёом бүлтийн амаа дарсан ч өөрөөс нь үнэн хариулт нэхэн цоо ширтэх найзынхаа харцнаас багахан айхдаа юу ч болоогүй мэт царайлахаар шийдэн, савхаа хоолруу нь сунгах зууртаа
- Улирсан баларсан бага сургуулийн явдал гэсэн дээ. тоох хэрэггүй. Тэгээд анхны хайр нь гарч ирэх үед ямар ч хүн самгардаад, тэгээд л тэвэрсэн юм байлгүй дээ. энүүхэндээ мартаад одоо эвлэр тэгэх үү? бид нарт хэцүү байна. Бид нарт. Вонү ах бид хоёр хэчнээн их зовж байгааг ер нь мэдэх үү?
Мингюү уртаар гүн амьсгал авч, өнөөх савхыг нь өөрийнхөө савхаар замын дунд барьж зогсоогоод, их л ууртай бөгөөд сүрдүүлсэн дуугаар найздаа хэлнэ.
- Дуугүй болохгүй бол би хоолоо хураалаа
Дугёом ч тэр даруй дуугүй болж, тэрүүхэндээ айсан мэт шүлсээ залгиж, тэгээд дуу гаргалгүй толгой дохиход Мингюү сая савхыг нь тавилаа.
Биеийн тамир орох үеэр зэрэгцээ талбайд Мингюүгийн ангийнхан бас биеийн тамир орж байгааг харсан Вонү хажууханд нь сунгалт хийн зогсох Жихүүний дэргэд очоод