- Би үнэндээ бөмбөгнөөс үнэхээр их байдаг байхгүй юу?
Мингюү сургуулийн эмчийн өрөөний орон дээр сууж, толгойг нь боож дөнгөж дууссан Жихүүнд хэлэхдээ эгээ л жаахан хүүхэд шиг хошуугаа унжуулсан үзэгдэнэ.
Уртаар санаа алдах ахмад хөвгүүн толгойгоо сэгсэрсээр анхны тусламжийн хайрцгийг буцаан цэгцлэх зууртаа
- Тэгээд хэлчхэж болоогүй юм уу? гэсэнд Мингюү гунигтайхан инээмсэглээд
- Таныг зааж өгнө гэсэн байхад яаж татгалзах юм? тэгээд ч догь биш байгаа биз дээ? өдий том болчхоод бөмбөгнөөс айдаг гэхээр
Жихүүн хайрцгийг буцаан шүүгээнд нь хийгээд эргэн ирэхдээ Мингюүгийн хажууд сууж, багахан инээд алдаж
- Тэгвэл, энэ нууц шүү. Би ч бас нэг зүйлээс үнэхээр их айдаг гэхэд Мингюү түүнрүү сониучирхан харсаар
- Юунаас? Гэвэл Жихүүн
- Цуснаас. Гэхдээ сая хэчнээн айсан ч гэсэн чиний шархыг цэвэрлэчихлээ. Би бүр багадаа ээжтэйгээ хамт эмнэлэгт явж байгаад нэг ахыг цусаар бөөлжсөөр байгаад үхэхийг харж байсан юм. тэрнээс хойш хамраас цус гарсан ч айсандаа уйлах шахдаг болчихсон. Харин чи яагаад бөмбөгнөөс айдаг юм?
Мингюү ийн хэлээд өөрлүү нь инээмсэглэх ахынхаа царай өөд ширтэж, тэгээд уртаар амьсгал авна.
- Бага сургуулийн 1р ангид байхад намайг дээрэлхдэг хүүхдүүд нэг тоглоом тоглодог байсан юм. Яг яаж вэ гэвэл намайг нэг буланд зогсоож байгаад бүгдээрээ "Толгойд оновол 10 оноо, хөлөнд эсвэл гаранд оновол 3 оноо, цээжинд оновол 5 оноо" гээд тэмцээн хийдэг байсан. Нэг удаа ч биш, олон удаа болсон болохоор нэг л мэдэхэд бөмбөг надруу ирэх л юм бол айж зугтаадаг болчихсон. Хүүхдийн тоглоом ч гэсэн, одоо бодоход их том шарх болсон бололтой.
Жаахан гунигтай, тэгсэн ч инээмсэглэх дүү хөвгүүнд Жихүүн хариу хэлсэнгүй. Ердөө л чимээгүйхэн инээмсэглэж өгөх зууртаа мөрөн дээр нь зөөлхөн товшино.
Толгойг нь ороон боосон цагаан боолтны араас жаахан цус нэвчиж, тэгсэн ч нүүрэндээ инээмсэглэл тодруулах хөвгүүн гэртээ ирсэн хойноо утсандаа ирэх зурвасыг уншина.
"Чи аль бага сургуульд явсан гэлээ?" хэмээх зурвас Жихүүн ах <3 –аас нь иржээ.
Долоо хоногийн дараа...
Вонү Мингюүгийн ангийн үүдэнд иржээ. Хичээл тарчихсан, хүүхдүүд ангиасаа нэг хоёроороо цувран гарах зуурт Дугёом Мингюүгийн мөрөн дээр товшоод, ном дэвтрээ цүнхэлж байсан хөвгүүн хаалгаруу харахдаа нэлээн ууртай үзэгдэх Вонүг олж харав.