1. Ээж нарийн бичиг

1.7K 71 2
                                    

БонниСитизэн компаний ааш гэж адсага болсон Ким Жүнмён захирлын тухай хов зөөхөөр миний бие Бёол ирлээ.

Шинэ өдөр эхэлж ажлын ярилцлаганд орох гэж хичээх энэ бүсгүй бол Бэ Жүхён. Олон газраас татгалзсан хариу авч явсаар байгаад БонниСитизэн компанид захирлын нарийн бичгээр ажилд орсон 30 гарсан залуу бүсгүй. Хэдийгээр араас нь гүйж явах олон сайхан залуусыг араасаа дурлуулж явсан тэрээр ааш муутай захирал сайн хандсан хачирхалтай биш гэж үү?

Ким захирлаа нарийн бичгийн шалгаруулалт эхлэх гэж байгаа яг ямар шалгуур тавих вэ? гэж хэлтсийн дарга Хван Сонү дарга асуулаа. Ким захирал "Миний нарийн бичиг авах журамд хамгийн их нийцэх хүн бол харилцааны соёлтой, хамгийн шилдэг нь байх ёстой. Аль болох надтай санал бодол таардаг байх хэрэгтэй. Би одоо хуралдаа болохоор ингээд явлаа. Зохицуулаарай Хван даргаа гэж хэлээд яваад өгөв.

Хван дарга ч санаа алдсаар шалгаруулалт болох газрыг зүглэн алхана. Маш олон хүмүүс цугларсан байх бөгөөд ганц нэгээр нь оруулан нарийн бичиг элсүүлэх ажлаа эхлэв.
Бэ Жүхёний ээлж болоход тэрээр их сандран тайвшруулах эм уусаар орлоо.

Хван дарга" Сайн байна уу? Бэ Жүхён гэл үү? Энэ компанид орох ёстой шалгаанаа хэлээч. Захирал нь ямар байгаасай гэж хүсэж байна? Мөн ажлаа хийхдээ юуг баримталдаг вэ?

Жүхён:Нэгт энэ газарт би их дуртай ер нь бол их өвөрмөц сайхан харагддаг бас цалин өндөр болохоор орохыг хүсэж байгаа. Хэрвээ би энэ газарт нарийн бичгээр орохоор болвол захирал нь гоё ааштай ажил амьдрал хоёроо сайн ялгадаг, цаг сайн барьдаг байгаасай гэж хүсэж байна.

Хван дарга:За баярлалаа ярилцлага дууслаа. Шалгаруулалтын дүн 10 минутын дараа гарах болно.

Жүхён шалгаруулалтаа өгчхөөд ийм хурдан гарсандаа итгэж ядан санаа зовон суулаа. Ойрхон байх кафенаас халуун кофе барин явж байгаад Ким захиралтай мөргөлдөж орхив.

Ким захирлын шинээр өмссөн хослолын хүрэм норсон байх бөгөөд халуун кофенд түлэгдэхээ шахсан болоод ч тэр үү их л ууртай байлаа.

-Хөөе чи замаа харж яваач ямар хүн нь ийм анхааралгүй байдаг байнаа. Ямар үнэтэй хүрэм билээ дээ гэв.

Жүхён: Уучлаарай хүрмээ надад өгчих би угаагаад өгье гэхэд Ким захирал "Хэрэггүй ээ угааж байснаас шинийг авч өмссөн нь дээр байх гэж хэлээд цааш явлаа.

Эргэн тойронд байх хүмүүс бүгд л Ким захирал руу ширтэх бөгөөд Жүхён шиг хөөрхөн бүсгүйд уурласан хэмээн их л дурамжхан харагдах ажээ. Ким захирал өрөөндөө орж хувцсаа сольчхоод Хван дарга руу залгаад "Даргаа нарийн бичгийн шалгаруулалтын дүн гарсан уу? Гарсан бол миний өрөөнд ороод ир гээд дамжуулчих." Хван дарга ч шалгаруулалтын дүнг танилцуулаад захирлын өрөө рүү шалгарсан нарийн бичиг явууллаа.

Ким ЗахиралWhere stories live. Discover now