Жүнмёны мэдэх Жихён нас барсан. Харин одоо Пак Аирим хатагтай л гэж байдаг болсон. Сөүлээс Америк дахь гэр лүүгээ буцах болсон Аирим хатагтай онгоцондоо уйлж явлаа. Нулимс нь гарахгүй болоод ийн хэллээ.
-Уучлаарай Жүнмёнаа тэр өдөр би Америк яваагүй байсан бол өдийд хамт байх байсан юм. Гэхдээ чамд Жүхён байгаа. Харин надад өөр юу ч байхгүй болсон. Нандин гэж хамгаалах гэр бүлгүй болсон.
16 жил чамайг хүлээлгэсэн хүн ахиад чиний өмнө хэрхэн зогсох билээ. Хайртай хүүхдүүдийнхээ ээж нь гэж дуудагдах эрх байхгүй.
Харин ингээд дууслаа хайртай гэдгээ хэлж Жүнмёны сэтгэлийн үгийг сонсоод арай дээр болж мартаж чадах нь ээ. Баяртай байна.
Аирим хатагтайг онгоцноос буухад түүний нөхөр Жинёон тосож авлаа. Жинёон Аиримийг тэврээд
-Миний хайр өнөөдөр их хөөрхөн харагдаж байна. Сайн явж ирсэн үү? Санасан шүү. 7 хоног хүртэл надад үнэхээр урт байлаа гэж хэлээд инээмсэглэнэ.
Аирим:Би ч бас чамайг санасан. Өнөөдрөөс эхлээд би чамтай бизнесийн харилцаатай биш хосын харилцаатай хайрлахыг хүсч байна.
Жинёон:Нээрээ юу? Би чамтай дотно болохыг үргэлж хүсэж байсан. Даан ч чи уурлаж, хашхирч юу ч хэлдэггүй байсан. Яагаад гэнэт ингэх болов?
16 жилийн өмнө би гэр бүлтэй байсан юм. Ээж маань намайг хоёр ихэр хүүхэд төрүүлэхэд ухаангүй байхад Америкд авчирсан юм. Энэ үеэс болж би хайртай нөхрөө хаяж чадаагүй. Сөүлд байх сүүлчийн удаадаа л хамт байсан юм. 16 жил хамт байгаагүй хүүхдүүдээ ч өсгөөгүй байж яаж амьдрах билээ гэж Аирим хатагтай хэллээ.
Жинёон:Чи надад огт хэлж байгаагүй юм байна.
Аирим:Яаж хэлж чадах билээ дээ. Чи намайг ууртай, бас муухай ааштай гэж боддог байсан байх.
Жинёон:Надад хэлсэн бол би ойлгох байсан юм. Цаашдаа илүү дотно мэдмээр байна. Би чамд маш их хайртай Аиримаа.
Аирим: Баярлалаа намайг муухай ааш гаргаж байсан ч хаяагүйд чинь. Би үргэлж өөрийнхөөрөө байж чаддаггүй байсан юм. Харин одоо чадах бололтой.
Жинёон: Ойлголоо надад хэлсэнд үнэхээр их баярлаж байна. Өнөөдөр хайр нь гэртээ очоод гоё хоол хийж өгнөө за. Миний хайр суучих гэж хэлээд машиндаа суулаа.
Жинёон бол Америк Солонгосын хамгийн том компаний захирал ЖиЭсПакийн ерөнхий захирал. Бага байхаасаа л бэлтгэгдсэн чадварлаг удирдагч. Харин Аиримтай хамт амьдраад 5 жил болж байгаа ч Аирим хатагтай үг хэлдэггүй байсан юм. Жинёон Аиримд анх дурлаад эхнэр болохыг гуйж байсан нь саяхан харагдана. Тэдний хооронд ажлаас өөр юу ч байдаггүй байсан юм.
ŞİMDİ OKUDUĞUN
Ким Захирал
RomantizmКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...
