7. Модел

220 16 1
                                    

Жүхён ихэр гэдгээ мэдсэн бас харамсаж балмагдсан. 16 жилийн орж байсан ослоос хойш юу ч санахгүй болчихсон болохоор юу ч мэдэхгүй өдийг хүрсэндээ бага зэрэг харамсах шиг болж байлаа. Түүний толгойн өвчин болсон хүн бол өөрийнх нь захиралын эхнэр гэж бодох төдийд л дотор нь арзайна.

Өглөө эртхэн босоод ажлын зүг машинаа барин явахдаа дахиад л нэг осолд орчих нь тэр. Энэ удаад өчигдөрхөн шинээр орсон У Жихёны ах гэх У Сэүн гэх эртэй тааралдах нь тэр.

-Замаа харж яв л даа захирал ч тэр чи ч тэр хуйвалдаж байгаа юм шиг машин мөргөхөө болиоч ээ. Энэ янзаараа дахиад захиралд загнуулж, машин ч үгүй болох юм байна.

Сэүн: Уучлаарай миний буруу би засварын мөнгийг нь төлье өө. Миний машинд суучих Жүхёнаа.

Жүхён Сэүний машинд суугаад явахад урд нь Жихён Сэүн хоёрын зураг хардах ажээ.

-Энэ зураг дээрх эмэгтэй үнэхээр Жихён гэж үү? Хөөрхөн юмаа. Чи түүнтэй яг ямар холбоотой юм?

Сэүн: Миний хайртай хүн байгаа юмаа. Хэдийгээр танай ээж манай аавтай гэрлэсэн ч би Жихёнд дурлачихсан юм.

Жүхён: Үнэхээр тийм гэж үү? Тэр ямар хүн байсан бэ?

Сэүн:Маш ухаантай зоригтой нэгэн байсан. 16 жилийн өмнө хүүхдээ алдчихлаа гэж сэтгэл санааны гутралд ороод яаж ч чадахгүйдээ харамсаад уйлж байсан ч юу ч болоогүй мэт инээмсэглэдэг байсан.

Жүхён: Үнэхээр хүүхдээ алдсан хэрэг үү? Итгэмээргүй юм түүний хүүхэд амьд байх ёстой. Тэр үед би осолд ороод юм санахаа болихоос өмнө уулзсан байж магадгүй. Гэр бүлийн зургийн цомог үзэж байгаад бид ихэр гэдгийг мэдсэн.

Сэүн:Тэр надад ингэж хэлж л хэлсэн.

Жүхён:Худлаа тийм байх учиргүй. Би осолд орсон тэндээс өмнө Жихён уулзаж байснаа санасан. Тэр надад туслаач гэж хэлж байсан гэхдээ түүний хүүхэд амьд байгаа байх гэж бодож байна. Тэгвэл Ким захирлын хүү Жихёны хүү байх нь ээ. Ихэр гэж сонссон юмсан.

Сэүн: Ойлгомжтой шүү дээ чамтай уулзаж байсан юм бол чамд л өгсөн байж таарна шүү дээ.

Жүхён:Тийм ч юм болов уу? Миний охин биш Жихёны охин гэж үү?

Сэүн:Яг тийм яг яаж уулзснаа санахгүй байгаа юм уу?

Жүхён:Тиймээ санахгүй олон жил болж байна. Юу ч болж байсан Жихён биш би түүний ээж болсон. Нас барсан болохоор яалтай ч билээ дээ.

Ким ЗахиралWhere stories live. Discover now