5.Адилхан юм.

319 18 1
                                        

Дуудлага худалдаагаар Жүнкоттон БонниСитизэн нүүр зургийг оруулж байна эхлэх үнэ 1 саяаас эхлээд хамгийн сүүлд дуудсан хүн 100 сая гэх нь тэр. Тэр хүнийг холоос ажваас Жүхён түүнийг хараад гайхсан харагдана. Тун удалгүй Жүхён онгоцны тавцан дээр гарч ирээд уртаар санаа алдлаа. Сүүлд дуудсан тэр хүн Жүхёны хуучин нөхөр И Жүнёон байх ажээ. Хүүхдээ төрөхөд хаяж явчхаад одоо гэнэт гарч ирж байгаа нь таалагдахгүй байлаа. "Жүхёнаа хоёулаа буцаад нийлье." гэж хэлээд тэврээд авах нь тэр.

Жүхён түүнийг өөрөөсөө түлхээд тас хийтэл нь алгадаад ийн хэллээ. "Чадахгүй хоёр хүүхдийг минь надтай үлдээж хэцүү байхад нь хаяж явчхаад чамд ингэж хэлэх эрх байхгүй. Хариуцлагаа хүлээж чадахгүй зугтсан байж одоо яг яах гээд байгаа юм."

-Уучлаарай тийм ч байх гэж бодсон юмаа. Гэхдээ би хүүхдээ санаад байна. 10 жил өнгөрсөн ч оройтсон гэдгийг нь мэдэж байна. Чамайг тэр новштой хамт миний хүүхдийг өсгөж байгаа гэж бодохоор уур хүрсэн ч өдий хүртэл ганцаараа өсгөсөнг чинь мэдээд одоо ирж байна.

Жүхён:Хаяж явсанд хүнд шалтаг мундахгүй ээ гэж дахиад надтай таарвал танихгүй царайлаарай гэж хэлээд яваад өглөө.

Жүнмён захирал ч Жүхёныг олж хараад "Өө энд байсан юм уу? Бэ нарийн бичгээ бүжгийн үдэшлэг эхлэх гэж байна. Хамт бүжиглэхгүй биз? Өнөөдөр та үнэхээр сайн байлаа." гэж хэлээд гараа сунгалаа.

Жүхён түүний гараас бариад хамтдаа их л сайхан удаан фокстрот бүжиглэж бусдын анхаарлыг татна. Энэ үед түүний охин Хёнжү өдөр уулзсан залуу Ким Жүнхён байх нь тэр. Жүнхён "Энд бас таарлаа шүү бүжгэнд урьж болох уу?"гэж гараа сунгана. Хёнжү ч баяртайгаар зөвшөөрөн тэд хамтдаа вальс эргэнэ.

"Хөөх чи үнэхээр сайн бүжиглэх юмаа. Бүжиглэх дуртай юу?"гэж Жүнхёг асуулаа. Хёнжү"Тийм ээ дуртай чи ч бас бүжиглэх дуртай юу?"гэж зөрүүлэн асуув.

-Тийм ээ чамтай өмнө уулзаж байсан юм шиг санагдаад байх юм? Хаана байсан юм бол? Нүд чинь нэг л танил байна гэж Жүнхён хариуллаа.

Хёнжү:Тийм үү? Сонин л юм даа харж байгаагүй ч юм шиг харж байсан ч юм шиг санагдаад байх юм. Хөөх ямар уянгын дуу яваад байна гэсэн чинь манай ээж захиралтайгаа бүжиглэж байсан байх нь ээ. Удаан фокстрот уу?

Жүнхён:Тийм байна хөөх танай ээж хэрэг үү? Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Харин манай аав танай ээжийн захирал байсан хэрэг үү?

Хёнжү:Юу? Чи тэгвэл Ким захиралын хүү байсан юм уу? Ийм тохиолдол бас байдаг аа.

Жүнхён:Харин тийм ээ.

Ким ЗахиралDonde viven las historias. Descúbrelo ahora