Гэр бүл гэдэг хэн нэгний хувьд олдохгүй эсвэл хамгийн чухал хүмүүсийн нэг юм. Жүнмёны хувьд эцэг эх хамгийн чухал. Тэрээр бага байхдаа тарчигхан өсөж эрт аав болсон. Энэ мөчөөс хойш хайрлах үнэ цэнтэй нэгэн бол түүний хүү Жүнхён байлаа. 16 настайдаа аав болохоор хэмжээний ухаантай байсан тэрээр эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан юм. Хөдөө хээр талд сайн хүү болгон өсгөж, сургуулиасаа хөөгдсөн ч тэтгэлэг авах хэмжээний ухаантай байж бизнесийн сургуулийг төгссөн юм. 20 настайдаа ажилд орж захирал болтлоо дэвшиж чадсан түүний хувьд хүү нь амь амьдрал нь болж байв. Харин одоо түүний эцэг эх том газарт тариалан эрхэлж баяжсан даа.
Жихёнтой хамт амьдарч эхлэх тэр үед л хамгийн жаргалтай байсан мөч нь яг одоо ирэх шиг боллоо.
Өнөөдөр бүгд л эрт босож, өвөө эмээ рүүгээ явах гэж яарсаар тийш холхино. Хамгийн их догдолж байгаа нь Хёнжү байсан юм. Өвөө эмээгүй байсан болохоор л тэр л дээ. Жүхёны аав Жихёны ээжээс салахдаа нас барчихсан юм. Энэ удаад Жүнхён Хёнжү хоёр ах дүү болж байгаа юмсан.
Ким захирал энэ удаад аяллын машин унаж явлаа. Энэ машинд байхгүй зүйл гэж байхгүй бөгөөд яг л хаус шиг байх ажээ. Хэрэгтэй бүхэн нь бүгд байдагт нь гурван хүүхэд нь баярлаж байлаа.
Хёнжү: Хөөх ааваа ийм машин бас байдаг байсан юм уу? Би анх удаагаа л харж байна. Үнэхээр гоё юмаа.
Жүнмён:Миний охин чинь анх удаа л ийм машинд сууж байгаа байх нь ээ. Тухтай суучих.
Жүхён: Өглөөнийхөө цайгаа ууцгаах уу? Өлсөж байгаа байлгүй гэж хэлээд машины гал тогоон руу ороод хоол хийж эхлэх нь тэр. Харин Жүёон нойрмог байсан тул орон дээр унтана. Хёнжү Жүнхён хоёр ч энэ тэндэхийг сонирхож явлаа.
Хёнжү:Жүнхёнаа өвөө эмээ хоёр ямар хүмүүс байдаг вэ?
Жүнхён: Манай өвөө эмээ хоёр үнэхээр шилдэг нь. Тэдний жимс цэцэг гээд бүгд л гоё.
Хёнжү:Тийм үү? Тэгвэл миний дуртай бөөрөлзгөнө хүртэл байгаа байх тийм үү?
Жүнхён:Тийм ээ ургадаг одоо хавар болж байгаа болохоор үрсэлгээ л суулгаж байгаа байх даа.
Хёнжү: Үрсэлгээ гэж?
Жүнхён:Аан тэр үү? Жимс ногооны үр тарих цаг нь өдийд болдог юм. Үрсэлгээ гэж нэрлэдэг байхгүй юу.
Хёнжү:Аан аргагүй л манай ах намайг бодвол хөдөө өссөн сайн мэдэх юмаа.
Жүнхён:Сайн бишээ гэж ярилцана.
![](https://img.wattpad.com/cover/270272783-288-k474182.jpg)
ESTÁS LEYENDO
Ким Захирал
RomanceКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...