Сүүлийн хэд хоног завгүй байгаа болохоор Жүхён Ким захиралтай хамт хэд хоног илүү цагаар ажиллана. Ким захирал Жүхёныг ирсэн цагаас л хойш сайн хандаж ирсэн.
Жүнмён ажлынхаа тухай ярьсны дараа үдийн цайны цагаар Жүхёнтой хамт гарлаа. Жүнмён
-Ингэж гэнэт хэлж байгаад уучлаарай. Гэхдээ Жүхёнаа чи өнөөдөр надтай хамт үдэшлэгт явахгүй биз? Компаний нүүр царайгаар ажиллаж байгаа болохоор косметикийн нээлтийн үйл ажиллагаа болно. Энд чамд хувцас авах гэж ирсэн юм. Хүссэнээ ав би бүгдийг нь авч өгнө гэж хэллээ.
Жүхён:Заза гэхдээ ийм гэнэт байсан хэрэг үү? Ойлголоо гэсээр хэдэн хувцас аваад солихоор орлоо.
Жүхён урт цагаан даашинз сонгоод өмссөн байх ажээ. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Жүнмёнд яг л 32 настай Жихёныг харж буй мэт мэдрэмж төрж, хайрын харцаар ширтэнэ. Үүний дараа ч хэсэг чимээгүй байсны эцэст өөртөө шинэ хослол авсаар гарлаа.
Жүхён: Захиралаа таны зангиа чинь далийчихсан байна би янзлаад өгөх үү? гэж асуугаад зангиаг нь янзалж өгөв.
Жүнмён: Баярлалаа өнөөдөр манай БонниСитизэн компаний шинэхэн косметикийн нээлтийн үйл ажиллагаа болох гэж байгаа болохоор нарийн бичгийн хувиар биш найз бүсгүйгийн хувиар орж өгч тус болоорой.
Жүхён:Юу? Гэнэт яагаад найз бүсгүй болчихсон бэ? Нарийн бичиг байж болохгүй юм уу?
Жүнмён:Тийм ээ болохгүй байх. Гадаадаас илч төлөөлөгч ирж байгаа юм л даа. Тийм болохоор л тэр. Уул нь бол Жихёнтой хамт явахыг хүсдэг байсан юм. Түүнийг орлож чадах хүн чамаас өөр байхгүй болохоор Бэ нарийн бичгээ гуйж байна.
Жүхён:За ойлголоо захиралаа.
Тэд ч шинэ хувцастайгаа хамт очоод манай өрөөнд орж ирэх нь тэр.
Би:Хөөх Бэ нарийн бичиг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Манай захирал ч бас сайхан харагдаж байх чинь ээ. Косметикийн нээлтийн үйл ажиллагаа болох гэж байгаа гэсэн. Захиралаа би өөрийнхөө ажлыг бүгдийг нь хийчихсэн байгаа шүү.
Жүнмён:Сайн байна.
Жүнмён болон Жихён нар өдөржин хамтдаа хосууд мэт хамт явсан боловч тэр бараг их юм ярьсангүй. Харин нээлтийн үйл ажиллагаа эхэлж энэ тэндээс ирж байгаа зочид төлөөлөгчидтэй уулзах үед Жүнмён
-Жүхёнаа намайг сугадаж болно шүү. Одоо бид хамтдаа шинэ зүйл өөд тэмүүлэх гэж байна. Өөрийнхөөрөө чөлөөтэй байхад л болно.
YOU ARE READING
Ким Захирал
RomanceКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...
