16 настайдаа ээж болсон У Жихён Бэ нарийн бичигтэй нэг өдөр солигдсон юм. Тэрээр 16 жилийн өмнө өмсдөг байсан цагаан хувцас болон үс нь ч урт ургасан харагдана. Гэхдээ Жүхёнаас ялгаатай нь тэр нүдний шил зүүдэгт учир нь оршино.
Өнөөдөр Жихён Жүнмёны гэр лүү очиж хаалгыг нь цохино. Харин Жүнхён түүнийг Бэ нарийн бичгээ гэж ануурсаар гэртээ орууллаа.
Жүнхён:Өө Жүхён эгчээ та өнөөдөр нэг л өөр харагдаж байх чинь ээ. Ямар нэгэн юм болоо юу?
Жихён:Тийм ээ өнөөдөр миний хувьд маш их аз жаргалтай өдөр болохоор л тэр. Алив эгч нь тэврье гэж хэлээд анх удаа хүүхдээ энгэртээ наан тэвэрлээ.
Чамайг төрсөн өдрөөр чинь л анх тэвэрч байж билээ. Харин одоо миний тэвэрт багтахгүй болтлоо том болчихжээ. Миний хүү чамд хэлэхийг хүссэн зүйл их байгаа юмсан гэж бодно.
-Жүнхёнаа чи ээжийгээ санадаг уу? гэж асуухад тэр толгой дохиод инээмсэглэв.
-Тийм ээ санадаг уулзаж байгаагүй ч гэсэн ааваас байнга сонссоор байгаад уулзсан юм шиг л санагддаг даа.
Аав чинь чамайг их сайн өсгөжээ. Чиний тухай бүгдийг нь мэдэхийг хүсэж байна. Ээж нь чадахгүй.
Өө нээрээ өчигдөр над руу Бёол залгасан. Аав чинь гэртээ гайгүй харьсан уу?
Жүнхён:Тийм ээ би өчигдөр очоод ирэхэд манай ээжтэй адилхан хүн байсан. Ганц удаа даан ч өөр хүн байх шиг байсан би ганц удаа л ээжээ гэж дуудахыг хүссэн.
Жихён:Тийм байх нь ээ. Цаашдаа эгчийгээ ээжээ гэж дуудаж болно шүү. Бага байхад чинь хамт байж чадаагүй ч ээжийг чинь орлох болно. Тийм болохоор хүссэнээрээ л дууд.
Жүнхён:Ээжээ за би хичээлдээ явлаа шүү.
Дээд өрөөнөөс Жүнмён бууж ирлээ.
-Өө өглөөний мэнд Жүхёнаа эрт ирсэн байна шүү. Аирим хатагтайг хэзээ явна гэж асуусан уу? гэж асуулаа.
Жихён: Маргааш явна гэж байна лээ.
-Аан тийм үү? Баярлалаа гэж хэлэх гэсэн юмсан. Өчигдөр би жаахан архи уугаад баахан булайгаа тарьчихсан байна лээ.
Жихён "Зүгээр дээ" гэж хэлээд инээмсэглээд л өнгөрлөө.
Жүнмёнаа өлсөж байна уу? Би одоо сайхан мисотой шөл хийгээд өгье.
Жүнмён:Ингэхэд чи хэзээнээс нүдний шил зүүдэг болчихсон юм?
Жихён:Харин л дээ харааных биш зүгээр л зүүмээр санагдаад л
![](https://img.wattpad.com/cover/270272783-288-k474182.jpg)
ESTÁS LEYENDO
Ким Захирал
RomanceКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...