10. Заавал олно

137 11 0
                                        

Жихён дээр Жүнмён бид хоёр очоод ирснээс хойш захирал шууд л ажлаа эрт тараачихсан. Өнөөдөр Жихёны тахилын өдөр бас Жүнхёны төрсөн өдөр болж байгаа юм. Энэ жил тэр 17 хүрнэ. Тиймээ хамгийн хачирхалтай нь Жүхёны том охин ч бас 17 хүрч байгаа ажээ. Тохиолдол уу? Эсвэл Жихёны хүүхэд үү? гэдгийг мэдэхгүй. Жихён дээр очоод ажилдаа ирэхдээ Ким захирал их л нухацтайгаар ийн хэллээ.

-12.31 гэдэг энэ өдөр л манай компаний амралтын өдөр гэдгийг та бүхэн мэдэх байх сайхан баярлаарай гэж хэлээд гараад явлаа.

Жүхён:Яг юу болсон юм бол? Захирал ажил амьдралаа сайн ялгадаг сайн хүн шүү дээ. Яагаад өнөөдөр амарч байгаа юм бол?

Сэүн:Харин л дээ мэдэхгүй л юм.

Би: Харин ч баярлалаа гээд гэрийнхэнтэйгээ сайхан тэмдэглэхгүй юу! Сэүнаа надтай нэг ярилцъя даа.

Сэүн:Яах юм?

Би: Дуугүй дагаад яваа асуух юм байна.

Сэүн:Яасан юм?

Би:Чи үнэхээр Жихёны ах гэж байсан тэгэхээр Жихён хүүхдүүдээ төрүүлээд Америк явсан гэж сонссон юм байна. Яг ямар учиртай гэдгийг нь мэдэх үү?

Сэүн: Харин л дээ нарийн юмыг нь мэдэхгүй ээ. Өнөөдөр 12.31 юм бол
Аиригийн манайд ирсэн өдөр юм байна.

Би:Юу? Тийм юм байж болно гэж үү? Тэр өдөр Жихёны хүүхэд төрсөн шүү дээ. Нас барсан гэж Жүнмён захиралд хэлсэн гэсэн.

Сэүн:Үгүй шүү дээ тэр өдөр яах аргагүй Америкт манай гэрт ирсэн.

Би:Тэгэхээр цагийн зөрүүнээс болсон юм байна. Хүүхдээ төрүүлсний дараа Америк явсан гэсэн үг үү?

Сэүн: Магадгүй байх манайд ирэхэд тэр эмнэлгийн ортой ухаангүй байсан.

Би: Тэгвэл нас барсан гэсэн өнөөх хүүхэд нь яасан юм бол?

Сэүн: Жирэмсэн байсан юм уу? Ёстой мэдэхгүй. Уулзаж байснаа л санаж байна. 17 жил өнгөрчихсөн болохоор бүдэг санаж байна.

Би:Тийм байх нь ээ. Их тус болжээ тэгвэл Жихён амьд байх магадлалтай юу? Та хоёр хэзээ сүүлд уулзсан юм?

Сэүн:Сүүлд "Ахаа туслаач би Солонгос явмаар байна. Ээжээс нууцаар явуулаад өг" гэж гуйж байсан.

Би: Баярлалаа амьд байгаасай билээ гэж залбирч байя даа гэж хэлээд яваад өглөө.

Би ч энэ тухай сонсоод их л гайхлаа. Жүнмён ч энэ тухай мэдвэл бүр чочролд орох байх даа гэж бодсоор гэр лүү нь явлаа.

Ким ЗахиралМесто, где живут истории. Откройте их для себя