Өглөө болж Жүхёны гэрийнхэн явах бэлтгэлээ хийнэ. Тэд сайхан хоол хийж идчхээд хөдөллөө. Харин Хёнжү дахиад Жүнхёнтой таарах нь тэр. Бүх ачаагаа бэлтгээд дуусаж байхад Хёнжү гэсээр амьсгаадан Жүнхён гүйж ирлээ.
Хёнжү их гайхсан бололтой инээмсэглээд"Чи энд юу хийж байгаа юм?" Жүнхён"Утасныхаа дугаарыг өгөөч цаашдаа уулзаж байя"гэж хэлээд инээмсэглэн зогсоно. Хёнжү ч дугаараа бичиж өгөөд "Одоо чи явдаа өчигдөр үнэхээр их баярласан шүү"гэж хэлэв.
Жүхён"Өө Ким захиралын хүү юу даа хоолоо идсэн үү? Эгч нь хоол хийчихсэн байгаа шүү"гээд савтай боосон хоол өглөө. Жүнхён "Баярлалаа эгч ээ баяртай" гэж хэллээ.
Жүхён: Зүгээр ээ болгоомжтой яваарай гэж хэлээд хоцорлоо.
-Ёстой царайлаг юм байна шүү. Чи нэг найз хөвгүүнтэй болооч гэж Хёнжүд хэлэхэд"Аан мэдэхгүй дээ яах ч юм билээ" явцгаая.
Ийнхүү тэд гэртээ ирээ ачаа бараагаа янзалаад байж байтал Жүхёны утас дуугарах нь тэр. Жүхён утсаа аваад ярихад "Бэ нарийн бичгээ яг одоо ажил дээр хүрээд ирэхгүй биз? Их чухал хуралтай юм л даа."
Жүхён:За захиралаа ойлголоо одоо очлоо. За миний охин дүүгээ сайн харна шүү. Манай захирал ажилтай гээд дуудаж байна гээд гүйх нь холгүй гараад явлаа.
Ажил дээрээ ирэхэд нь"Өө Бэ нарийн бичгээ өнөөдөр манай ажилтай танилцахаар шинэ хүн ирж байгаа юм. Танилцуулаад өгөхгүй биз үүний дараа хамт хоол идье" гэчхээд яваад өглөө.
Намайг У Сэүн гэдэг уулзалгүй удсан байна шүү.
Жүхёний нүд нь орой дээрээ гарч гайхсан харцаар Сэүн рүү ширтэнэ. Сэүн Жүхён хоёр аль багын л сайн найзууд байсан бөгөөд олон жилийн дараа уулзаж байна.
Сэүн:Туулайны компанид орсон байх нь ээ. Өө нээрээ Жихёныг санаж байгаа биз дээ? Танай туулай захирлын эхнэр
Жүхён:Үгүй ээ та нар чинь одоо яг яагаад бүгд Жихён гэгч эмэгтэйн талаар яриад байгаа юм бэ? Би таних ч үгүй.
Сэүн:Худалч олон жилийн өмнөхөө ийм хурдан мартчихаж байгаа юм уу?
Жүхён:Би юу ч санахгүй байна.
Сэүн:12 жилийн өмнө чамайг аварсан хүн туулай захирлын эхнэр Жихён байсныг мэдээгүй хэрэг үү?
Жүхён:Юу? Жихён гэсэн үү?
Жүхёний толгой хатгуулж өвчин нь сэдэрсэн бололтой толгойгоо бариад доошоо суулаа.
YOU ARE READING
Ким Захирал
RomanceКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...