3. Баярлалаа захиралаа

445 38 1
                                    

Өглөө эрт сэрсэн Жүхёны толгой тас тас хийж шартсандаа босож ирлээ. Хэн хүргэж ирснийг ч санахгүй юу болсон билээ гээд л бодож байснаа гэнэт юм санасан бололтой "Өө яанаа гээд хашхирах нь тэр. " Жүхёны машин өчигдөр орсон газрын үүдэнд орхисон гэдгээ саналаа. Доошоо буун харвал Сүжи хоол хийн зогсох ажээ.

Сүжи:Эгч ээ сэрчихсэн үү? Танай хүүхдүүдийг хүргээд өгчихсөн та нээрээ яагаад машинаа орхичхоод ирсэн юм? Үүдэнд байдаггүй ээ.

Жүхён: Өчигдөр би яаж ирсэн юм бэ?

Сүжи:Аан нэг царайлаг захирал бололтой хүн ирсэн шүү.

Жүхён:Ээ баларсаан би одоо яаж захирлын царайг харнаа. Өчигдөр төрсөн өдөр нь болж байсан юмаа. Согтолоо уугаад машинаа орхичихжээ. Тэр битгий хэл төрсөн өдрийн бэлгийг нь хүртэл авчирсан байсан юмаа. Машиндаа орхиж гараад өгч ч чадаагүй хүргүүлж ирэх гэж яанаа. Намайг хүргээд өгөхгүй биз?

Сүжи: Заза гэж хэлээд Жүхёны машиныг авахаар хамт явлаа.

Жүхён:Ингэхэд өнөөдөр би ч ёстой захирлаар загнуулах байх аа. Өчигдрөөс тасралтгүй загнаад цочсондоо халуун кофенд түлэгдэхээ шахаад цэвэрлэж байгаад гараа зүсчихсэн. Одоо ч ажлаасаа хоцорсоон яанаа гэсээр үглэнэ. Өчигдөр бас хүүхдүүдээ хүргэж байгаад хоцорчихсон юмсан.

Жүхён Сүжигийн машинаас буугаад өөрийнхөө машинтай ажил руугаа давхиж явахад нь ардаас нь машин мөргөчих нь тэр. Жүхён өөрөө ч буугаад" Ёоё яарч явахаар зам дээрээс гай нь таарчих юмаа гэж хэлээд машинаа харахад мөргөсөн машинаас захирал буугаад ирэх нь тэр. Жүхён"Өө ямар сонин хүн бэ? Замаа харж яв л даа машин эвдэрлээ. Нөхөн төлбөрөө авна шүү гэж захирал руугаа загнах нь холгүй хэлэхэд Жүнмён"Уучлаарай Мин туслахаа энийг засварын газар аваач. Харин Бэ Жүхён чи миний машинд яг одоо суу угаасаа нэг газар очихоос хойш эвдэрсэн машинаар яваад яахав дээ.

Жүхён ч захирлынхаа машинд суугаад юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээгүй явна. Жүнмён"Юм ярихгүй юм уу? Би загнахгүй ээ саяны ослын төлбөрийг би өөрөөсөө гаргах болохоор санаа битгий зов. Захиралын чинь хувиар биш хувь хүний хувиар хэлж байгаа юм шүү.

Жүхён:за тэгвэл загнуулахаасаа өмнө хэлье. Гүй ээ яаж явахаараа хүний машин хүчтэй мөргөдөг байнаа. Осол хүндрээд бэртэл авсан бол юу болох байсан юм гэж загнах шахуу хэлчхээд "Өө нээрээ захиралаа ажлын цаг өнгөрчихсөн байна. Та хоцроход дургүй шүү дээ. Өчигдөр хүргэж өгсөнд баярлалаа. " гэж үргэлжлүүлэн сулхан хэлнэ.

Ким ЗахиралDonde viven las historias. Descúbrelo ahora