4. Хүнтэй танилцсан нь

355 20 1
                                    

За ингээд манай Жүхёны амралтын өдөр ямар эхлэхийг хамтдаа сонирхоцгооё оо. Энэ өдөр л Жүхён хүүхдүүдэдээ цаг гаргаж амралтын өдөр бүр хөгжилдөж өрнүүлдэг ажээ. Үүнээс харвал хэр сайн ээж вэ? гэдгийг нь харж болно. Харин энэ хэсэгт Жүхёны охины болзоо гарна.

Өглөө эртхэн босоод хичээнгүйлэн өглөөний цай бэлдэн зогсож байтал дээд давхрын өрөөнөөс Хёнжү гарч ирлээ. "Ээж өнөөдөр ямар газар луу салхилах юм?" гэж асуухад Жүхён инээмсэглээд "Харин ээ хаашаа явмаар байна? Дүү нь унтаж байна уу?" гэж асуулаа.

Хёнжү:Тийм ээ унтаж байгаа сэрэхээр нь хамт далайн эрэг рүү явбал яаж байна?

-Болж байна за тэгэхээр өнөөдөр яг аялалд явж байна гэж бодоод хэрэгтэй бүхнээ аваарай. Өнөөдөр тэндээ хоноод маргааш ирэх болохоор бэлтгэлтэй байгаарай.

Хёнжү:Болж байна.

Аялалын тухай сонссон Жүёон, Хёнжү хоёр ч хувцсаа бэлдэн ийш тийш холхин явах ажээ. Жүхён ч хувцасаа аваад бэлдэг аялалд хэрэгтэй хоол хүнсний материал саваа аван машиныхаа тээшинд хийгээд далайн эргийн ойролцоо байдаг амралтын газар ирлээ. Энэ газар их үнэтэй ч өрөө нь хямдхан байдаг юм. Жүхён өрөө аваад хүүхдүүдтэйгээ хамаг юмаа цэгцэлж янзлаад ийн хэллээ.

-За тэгэхээр миний хүүхдүүд хүссэнээрээ хөгжилд гадаа далай байна.  Ээж нь Жүёондоо зориулаад тоглоомын талбайн төлбөрийг төлчихсөн байгаа. Энэ газар үзэж сонирхох зүйл ихтэй болохоор уйдах зав гарахгүй байх гэж найдаж байна.

Хёнжү:Ээж өнөөдөр энэ газарт усан онгоцтой үдэшлэг болно гэж байсан явж болох уу? Галт наадам болно гэсэн юм байна.

Жүхён:Мэдээж бололгүй яахав өнөөдөртөө эндээ хононо шүү дээ. Аль болох хөгжилтэй байхыг хичээгээрэй.

Хёнжү:Ойлголоо ээжээ гэж хэлээд хувцсаа солиод тэд хамтдаа далайн эрэгт ирлээ.

Жүхён доороо алчуур дэвсэн, шүхэр зоон хэвтэхэд хажууханд нь байх охид залуус ширтэлцэх ажээ. Жүхён хар нарны шил нарны малгай өмссөн байх нь бусдын анхаарлыг их татаж байлаа. Харин түүний охин Хёнжү усанд сэлэхээр явсан байх ажээ. Жүёон ч элсэн дээр тоглоно.

Аялал ихэд сайхан өнгөрөх ажээ. Харин Хёнжүгийн хувьд усанд сэлж, чаддаггүй ч аль болох усанд сэлж сурахыг илүү хүсэж байлаа. Сэлэх гэж оролдож байгаад живж эхлэх нь тэр. Энэ үед ойрхон байсан Хёнжүтай нас ойролцоо эр түүнийг аварч гарч ирлээ. Өнөөх эр Хёнжүг тэврэн уснаас гарч ирэх бөгөөд элсэн дээр хэвтүүлэн, залгисан усыг нь гаргалаа.
Хёнжү сэрж баярласнаа илэрхийлэв.

Ким ЗахиралTempat cerita menjadi hidup. Temukan sekarang