Цаг хугацаа өнгөрч зуны халуун өдрүүд нэг нэгээр хорогдоно. Хуримлах өдөр хүртэл дөхөж ирэх ажээ. Энэ тэнд хуримын тухай яригдаж эхлэнэ. Жүнмён өөрийн хайрт нарийн бичиг Бэ Жүхёны хамт хуримын бэлтгэлээ хийхээр явна. Ажлынхан болон Бонниситизэн компаний албан тушаалтан гадаадын элч төлөөлөгчид нь хүртэл уригдав. Энэ удаад хоёр газар үйл ажиллагаа болж байгаа ажээ. Хуримын өдөр Ким захирал хүүхдүүд болон Жүхёнтой хамт дэлгүүр хэснэ.
Эхний газар бол Бонниситизэн компани дээр үйл ажиллагаа болох бөгөөд удаах нь гэр бүлээрээ тэмдэглэх жинхэнэ хурим болох ажээ. Компаний үйл ажиллагаа шиг өнөөх салбарын ресторанд хүлээн авалтын бүгдийг нь захирал сүүлийн долоо хоног бэлдэж их л завгүй харагдана. Урилгаа ч гадаад руу явуулж, хувьцаа эзэмшигчдээ урив.
Ким захирал ядарсан ч өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамт хуримын ёслолд өмсөх зүйлийг бэлдэж хүүхдүүд болон эхнэрээ дагуулаад хамт гарлаа.
Жүхён:Миний хайр чинь их завгүй байгаа юм байна шүү дээ. Би туслах уу?
Жүнмён:Үгүй ээ хэрэггүй. Харин өнөөдөр чиний гялалзах өдөр 16 жил өнгөрчихжээ.
Жүхён:Тийм байх нь ээ.
Жүнмён:Чамд эндэхийн хамгийн үзэсгэлэнтэй үнэтэйг нь авч өгөх болно гэж хэлээд нэг даашинзны өмнө очоод өмсөөд үз гэхэд дуртай нь аргагүй нь аргагүй өмслөө.
Жүнмён:Хөөх миний эхнэр болох хүн үнэхээр хөөрхөн харагдаж байна. Маргааш албаны хурим дээр өмсөх хувцасаа авъя.
Өө ээж та ёстой хөөрхөн харагдаж байна.
Жүнмён: Алив миний охин Жүёон нааш ир. Аав нь өнөөдөр охиндоо гүнжийн хувцас авч өгнөө за.
Жүёон:За ахаа.
Жүнмён:Ахаа биш ээ ааваа гэж дуудахад л болно за юу.
Жүёон:За ааваа гэж хэлээд инээмсэглэнэ.
Харин Хёнжү Жүнхён хоёр хос цагаан өнгөтэй хослол авлаа. Гэр бүлээрээ хамт хоолонд ороод өдөр өнгөрөх нь тэр. Маргааш хурим болно шүү дээ.
Гадаадын элч төлөөлөгчид болон хувьцаа эзэмшигчид бөөндөө цугларсан байх бөгөөд Ким захирал нарийн бичигтэйгээ хамт хослол өмссөн нь харагдана.
Ким захирал: Өнөөдөр миний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг болж байна. Бонниситизэн компаний захирал Ким Жүнмён миний бие өнөөдөр хуримаа хийж байгаадаа баяртай байна. Цаашдаа өнөөдөр миний эхнэр болох гэж буй Бэ Жүхён нарийн бичиг бид хоёртой урт удаан хугацааны туршид хамт ажилж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
ESTÁS LEYENDO
Ким Захирал
RomanceКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...