18. Захирал сэтгэлээ илчилсэн нь

113 6 0
                                    

Өнөөдөр Бэ Жүхён Жүнмёны гэр лүү нүүхээр болж байраа тавилгатай нь зараад чемодантай очлоо. Жүхёны бага хүүхэд Жүёон, Жүнхёг болон Хёнжү нар бөөндөө орж ирлээ. Жүнмёны гэр маш том болохоор хангалттай өрөө хүрэлцэх болов. Харин бага охин Жүёон бага зэрэг дурамжхан байсан юм. Хэдийгээр өөр эцэгтэй ч байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болохоор Жүнмёнд баша зэрэг дасахгүй байх нь ойлгомжтой байв.

Жүнмён Жүнхёг Хёнжү нар ачаагаа зөөж оруулж дуусах хооронд Бэ нарийн бичиг ч хоол хийж амжлаа. Ажлын дараа бүгд тайван амран суунгаа ийн ярилцав.

-Манай гэр ч гэрэлтэж байна шүү. Сайхан байнаа. Ингэхэд Жүхёнаа энэ танай охин уу? гэж Жүнмён асуув.

Жүхён:Тийм ээ Жүёон гэдэг юм. Миний хуучин нөхрийн хүүхэд байгаа юм л даа.

Жүнмён:Чи чинь надаас өөр хүнтэй байсан юм байна тийм үү?

Жүхён:Та ч харж байсан л байх л даа. Нөгөө усан онгоцны үдэшлэг дээр байсан л даа.

Жүнмён:Аан тэр өөдгүй амьтан уу? Яг юунаас болоод салчихсан юм?

Жүхён ийм л юм болсон юм гэж амьсгаа аваад ярьж эхлэв.

-Хайртай хайртай гэж явж байгаад би жирэмсэн болчихсон юм л даа. Нарийн бичиг болж орохоос өмнө салсан нь болсон юм . Ямар ч асуудал болохгүй зүйл дээр хардаад байхаар нь салчихсан юм.

Жүнмён: Энэ мисотой шөл яг Жихёны хийдэг шиг амттай байна. Үнэхээр зүүд биш байсан юм байх даа.

Жүхён тэр дороо ойлгосон юм л даа. Жихёны ганц өдөр ирээд явсан өдөр Жихён баярласан сэтгэлээ илэрхийлж байхдаа Жүнмёны дуртай мисотой шөлийг яаж хийдэг гэдгийг нь хэлж өгсөн юм. Харин Жүнмён яг тэр өдөр амссантай адилхан байна гэж бодсон юм. Яг л өмнөх дурсамж руугаа очсон юм шиг тийм л мэдрэмж авлаа.

Жүхён инээмсэглэл тодруулан сууна.
Дараа нь нүүж ирсэн ачаагаа гаргаж, шүүгээгээ янзаллаа. Захиралтайгаа нэг гэрт амьдрах болсноос хойш л ажил амьдралаа ялгадаг байсан Жүнмён өөрчлөгдөж эхлэв.

Урьдын адил үдэшлэг хэсэж, энэ иэнд компаний хурал үйл ажиллагаанд хамт оролцоно.

Тэр үед Жүхён салсан нөхрөө олж харлаа.

Жүнёон: Уулзалгүй удсан байна шүү. 1 жил өнгөрчихжээ дээ. Чамайг захиралтайгаа явж байгаа гэж сонссон юм байна. Энэ удаад хоёулаа сайн гар нийлж ажиллах байх гэж инээмсэглэл тодруулна.

Ким ЗахиралDonde viven las historias. Descúbrelo ahora