Ким захирал Сэүнаас ийм юм сонсчихоод одоо болтол итгэж ядна. Яг юу болсныг мэдэхийг их хүссэн юмсан гэж хэлээд өнгөрснөө бодон гуниглан сууна. Жихён үнэхээр ихэр байсан юм бол Жүхён түүний ихэр байсан хэрэг үү? Хүүхдээ төрүүлсний дараа л Америк явсан юм бол нөгөө хүүхэд маань хаана байгаа юм бол? Уул нь ихэр байсан биз дээ? гэж өөр өөрөөсөө асууж гуниглан суулаа.
16 жилийн өмнө
4 сарын нэгэн өдөр
Сайн байцгаана уу? Аири гэдэг гэж ахлах сургуулийн 1-р ангид шилжиж ирсэн охин тэр байсан юм. Жүнмёнтой хамт нэг ширээнд суугаад их л сайхан яриа өрнүүлж суух охинд анхны харцаар дурласан юмсан. Тийм ээ хэний ч овгоор овоглодоггүй байсан юм.
-Хөөе намайг Аири гэдэг харин чамайг хэн гэдэг юм? Цаашдаа дотно болох байх гэж найдаж байна.
Жүнмён:Сүхо гэж дуудаж байхад л болноо. Ингэхэд чиний жинхэнэ нэр хэн юм?
-Жихён зүгээр л Жихён овог байдаггүй. Эцэг эх минь надад их хайртай болохоор овоглохгүй зүгээр л Жихён гэж дууддаг юм.
Жүнмён:Тийм байх нь ээ.
Ингэж л тэд анх танилцсан юм даа. Жихён үнэхээр гайхалтай охин байсан юм. Өдөр бүр л ганцаардсан байдалтай амьдрах итгэл найдваргүй тийм л нэгэн байсан ч үргэлж инээдэг байлаа. Цаг ирэх тусам тэд дотно болсоор байсан юм. Жихён хичээлдээ сайн байсан ар гэрийнхэн нь мөнгө хөрөнгө ихтэй ч ганц зоос авч үзээгүй хичээж амьдардаг байлаа. Хичээлээ тараад явж байгаад хэтэрхий хөөрхөн болохоороо 3-р ангийн хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байхыг нь Жүнмён олж харсан ажэн.
Жүнмён:Хөөе та нар чинь яаж байнаа. Болиоч гэж хэлээд 3-р ангийн хэдэн хүүхдүүдийг зодоод, Жихёны гараас барьсаар гүйж билээ.
Жихён: Баярлалаа ингэх хэрэггүй байсан шүү дээ. Яагаад надад туслаж байгаа юм?
Жүнмён:Чамд хайртай болохоор л тэр шүү дээ. Анх шилжиж ирсэн тэр өдрөөс чинь хойш л чамд дурласан юм. Цаашдаа хүчирхийлэлд өртөөхгүй байж чамайг би хамгаалах болно гэж хэлээд Жихёны уруул дээр үнслээ. Анхны бөгөөд хамгийн сайхан тийм мэдрэмжийг түүнээс авсан юм. Муу муухай үйлдэл, сайн бүхэн, уурласан, гомдсон мэдрэмжүүдийг нь бүгдийг нь Жүнмён мэдэрч баярлаж байлаа.
Үүний дараа Жихён гэртээ очих дургүй гэдэг байсан юм. Өдөр бүр л хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа нь ч авах зүйлгүй болсон болохоор сэтгэл санааны хувьд ч тогтворгүй байх үедээ Жүнмёнтой хамт унтчихсан юм. Энэ үеэс л хойш хөөгдөх хүртлээ Жүнмёнтой үерхсэн юм. Олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биедээ гүн дурлаж байсан юм. Ахлах сургуулийн сурагч байсан ч хайр гэгч зүйл юуг ч даван туулах чадвартай зүйл юм байна лээ. Хайртай болохоор амьдралын сайхны мэдрэхийг хүссэн байх даа.
YOU ARE READING
Ким Захирал
RomanceКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...
