#𝟑

1.1K 121 11
                                    


"Хадагтай Вероника. Танд баяр хүргэе!! Гурав дах туршилт тун амжилттай үзүүлэлттэй гарсан учир тун удахгүй бид эхний 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋-ийг эхлүүлэхээр болсон. Та тэр болтол хүссэнээрээ амарч болно. Харин гадагш гарах хатуу хориотой 𝐀𝐒𝐓𝐑𝐎𝐏𝐇𝐄𝐋 таныг хамгаална.."


Цонхоор жирийн нэгэн Sydney-гын үдэш харагдах аж. 

Сар тэнгэрт мандаж, өдөржин ажлаа хийсэн үүл амарсан гэлтэй харагдахгүй байлаа. 

Манай байгууламжаас хэдэн бээрийн цаана хот харагдах бөгөөд түүнээс наана зуу хурдны галт тэргийн зам тодхон харагдаж байв. Тэрүүгээр үе үе галт тэрэг явж өнгөрөх ба хэдий энэ нь ихээхэн тээртэй дуу чимээтэй байдаг ч өрөөнд төмөр харшилдах хурдтай дуу огтоос дуулдахүй байх нь тэр. 

Цонх нь гаднаас дуу нэвтрүүлэхгүй болохоор ч тэр биз. 

Би хэдхэн цагийн өмнө хийсэн анхны туршилтийн талаар бодно. 

Үнэндээ үнэхээр гайхалтай байсан. 

Хийсвэр зүйлд орж байгаагаас хойш тийм ч үнэмшилтэй байхгүй байх гэсэн хүлээлттэй байсан ч бүр үнэхээр жинхэнэ мэт байсан. 

Нээрэнгээсээ шүү.

Тэр ойд байсан бүхэн яг л жинхэнэ ертөнц мэт байсан.

Тэнгэрт байсан сар нь яг л одоо миний хараад сууж байгаатай яг ижил. Ойролцоо дуугарах буга урамдах чимээ хүртэл бүр гар дээр минь ирж суусан гэрэлт цох хүртэл яг бодит байсан. 

Хожим хойно жинхэнэ, хуурамч нь аль нь болох талаар ялгаж чадахаа байчихвий гэх айдас тэрхэн хооронд төрсөн ч түүнээс илүүтэйгээр жинхэнэ аялал минь ямар байх бол гэхээс үүдэн гарах догдлол багахан айдсыг минь үргээж орхисон. 


Би эмнэлэг бололтой газар байх ба нэгэн төмөр орон дээр хүлээтэй байх юм. Бүр болоогүй энэ новшийн өрөө нь цав цагаан байх аж. Ямар ч хаалга, ямар ч цонх байхгүй.

Эргэн тойрноо харж байтал хэзээ ч урт ургуулж байгаагүй үстэй байсан толгойны минь хоёр талаар урт үс орж ирэн нүүрийг минь таглах нь үнэхээрийн тээртэй байв.

Хоёр гараараа үсээ хойшлуулах гэсэн ч харамсалтай нь хоёр хөлтэй минь адил хоёр гар минь ч бас даавуугаар ороогдон боогдсон байх нь тэр. 

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now