"Дараагийн үеийг шууд тэндээс нь эхлүүлэх гэдэг нь-"
"БОЛОМЖТОЙ БИЗ ДЭЭ"
"Тэгээд байна шдээ хоёулаа хамтдаа тоглолт явж үзсэн. Үнэхээр яг энэ үйл явдал миний нүдэнд хамгийн тод байгаа. Тодоос тод. Нат намайг хувцаслаж дууссаны дараагаар чи аяархан хаалга онгойлгож орж ирсэн.."
"Улаан дэрвэгэр бошинзтой уруулаа хүртэл час улаанаар будчихсан алгуурхан энгэр дэх цагаан алчуураа доош унагаад л"
Уилл яриан дундаа яг л жаргалтай эр мэт инээмсэглэж байлаа. Үргэлжлүүлэн тэр "Бид тэр шөнө машинд зөндөө суусан санагдана. Чи үл ялиг ичингүйрээд л харин тэр үдшийг би огтоос дуусгамааргүй байгаагаа л сайн мэдэж мэдэрч байсан"
Түүний яриа бага багаар суларч бүр мөсөн дуусахад би өрөө рүү дотогш орох үгүйдээ эргэлзэх орхих нь тэр.
Бариулан дэх гар минь агаарт савлан байлаа.
Луи бас Уилл.
Тэд хамтдаа эмнэлгийн өрөөнд ийн ярилцаж байгаа юм. Луи тэр л зүгээр хэт гайхсан бас яриа дагуулан биеэ барьсан тухгүй байгаа бололтой.
Аргагүй ч биз.
Саяхан л хэдэн долоо хоногийн өмнө талархалын баяраар дөнгөж танилцсан нэг эр нь түүнийг хэрхэн хайрлаж байсан бэ, хамтдаа юу юу хийж байсан бэ гэдэг утгагүй зүүд шиг зүйлээ яриад байхад хэн л айх гайхах зэрэгцэхгүй байх билээ.
Ялтачгүй өвчтэй хүн тулдаа л тэр тэвчиж буй байх.
Би дотогш орохоо болин өрөөнийх нь гадаах эмнэлгийн коридорын сандал дээр суулаа. Лаг хийн сандал дээр оочиход нулимс ч бас даган доош урсаж байсан юм.
Уилл.
Уилл.
Уилл.
Хонгор тэр минь.
Уилл сэргээд өнөөдөр яг 5 хонож байна. Кино угаас илт гажчихсан болохоор тэр кинон дээх шигээ 97%-иар хөдөлгөөнөө хязгаарлуулж алдаагүй. Үүнийг эмч нар гайхамшиг гэж нэрлэсэн байна лээ.
Уиллыг буцаад алхах боломжтой гэж хэлсэн. Үүний сацуу гар хөл, толгой ихэнх зүйлийг нь эрүүл гэсэн.
Ганц ч гэсэн зүйл сэтгэлийг минь тайтгаруулах ч үүний хажуугаар бүх зүйл хяналтаас гарчихсан нь бүр хэдэн зуун градус эргэчихсэн нь уурыг минь барж байлаа.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦