"Бид баригдчихаж"
"Тэд армиа нааш явуулсан байна.."
"𝐈𝐈 төлөвлөгөөг даруй эхлүүл!!.."
"Тэгээд тэр зөвшөөрсөн"
Анжела Эрикээс төгсгөлтийн баярын үдэшлэгт хамтдаа явах талаар асуугаад нааштай хариу авсан гэдгээ орилох нь холгүй баярласаар хэлэв.
Бурхан минь.
Тэр ганцхан залуугаас ганц оройны болзооны талаар асуух гэж бараг хоёр долоо хоног бэлдсэн байх шүү.
Аз болж тэр их хөдөлмөр нь амжилт олж.
"Тэгэхээр өнөөдөр Black Diamond явцгаах уу?.."
"Бид хожуу хосуудтай болсон учраас хамаг сайхан даашинзууд нь дуусчихсан л байх. Гэхдээ биднийг бид нарын царай аврана гэж найдья"
Жессика өөрийн урдаа байх иогуртыг хутган айлтгүйтсээр ийн хэлэх аж. Харин түүнийг юм ярьж байх зуур Эудард өөрийнхөө цартай хоолыг миний хажууд тавин хажуу сандал дээр минь ирж суув.
Коллинсынхон болон миний найзууд гэж хэлж болохуйц хүмүүс хамтдаа нэг ширээн дээр сууж хооллодог болоод хоёр сар гаруй хугацааг өнгөрүүлсэн байлаа.
"Сайнуу"
Эудард миний уруул дээр наалдсан байсан жүржтэй иогуртыг амсангаа надтай мэнд мэдэв.
"Бид өглөө нэг оронд сэрсэн санагдах юм..."
Харин би түүнийг нь үнсэлт болгон шивнэсээр эргүүлээд хариулсан юм.
Охидуудаараа үдээс хойш даашинзны эндээ л нэртэй дажгүй дэлгүүр орохоор тохирч бид салцгаав. Эудард бид хоёрыг сургуулийн коридороор хэлхэлдэж явахыг хараад сүр бадруулдаг хүүхдүүд хэдийнээ бид хоёрыг тоохоо больжээ.
Энэ нь ч амар санагдана.
Хүүхдүүдийн хувийн цоожтой шүүгээнүүдийн дэргэдүүр өнгөрөхөд нэгэн шүүгээний урд асар олон чихмэл, цэцэг, бас бус лаа асаатайгаар өрөөтэй байгаа харагдана.
Белла Свон.
Тэр биднийг орхиж яваад дөрвөн сар өнгөрчээ. Нилээн биш ч чамлахааргүй урт хугацааны өнгөрсөний дараа ч түүний шүүгээний урд тэрнийг дурсах зүйлийг тавьсан хэвээр байлаа. Олон олон цэцэгс, тоглоомон дундаас аавынх нь авчирж тавьж байсан жижиг зураг нүдэнд тусахад дотор эвгүй оргиж бараг л нүд харанхуйлаад ирэх нь тэр.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasi✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦