#𝟏𝟔

695 94 3
                                    


"Санаж яваарай Вероника хонгор минь.."

"Чиний төлөө бүхнийг хийнэ гэдгийг"


Хаанаас ч юм бэ бүү мэд гэнэт гарч ирсэн хар нохойнд би хөөгдөж байлаа. Өнөөх хар нохой аймшигтай муухай хуцахын дээр үнэхээр аварга том байсан нь миний зүрхийг бараг цээжнээс нь сугалаад гаргачихаж байгаа мэт хөндүүрлүүлэх аж.

Би үхтлээ айж байна.

Шүлс нь асгарсан шар нүд нь хурцлагдсан аймшигт нохойноос би чадлынхаа хэрээр л зугтахыг хичээнэ.

Хөл хүрэх газраа гүйнэ.

Хэдий бүх зүйл саарал хар талдаа байгаа ч гэлээ урагшлах замтай байгаа бололтой би гүйсээр л байсан юм.

Алгуухнаар өнөөх нохой надад ойртож хэзээ мөдгүй гүйцээд зуугаад авахад бэлэн мэт санагдана.

Зүрх минь салгалж, амьсгал минь бачуурах аж.

Ердөө ганц л үсрэлт.

Би баригдах нь. 

Огцом орноосоо өндийсөнд нуруу минь цуурчихна уу гэлтэй янгинан өвдөж байлаа. Хар дарсан новшийн зүүдэндээ ороогдоод хүчтэй хөдөлгөөн хийчихлээ.

Хараал ид.

Бас ч болоогүй янгинах өвчний сацуугаар нэвт хөлөрсөн бие минь таагүй мэдрэмж төрүүлэх нь нэг л онцгүй. 

Амьсгал минь гайгүй тогтворчиход нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ. 

Өөрөө ч мэдэлгүй би уйлж байсан юм.

"Бурхан минь чи зүгээр үү"

Кристиан өрөөнд орж ирсэн байх ба явсаар миний өрөөний хөшгийг нээхэд харанхуй байсан өрөөнд минь өглөөний гэрэл орж ирэх ажээ. 

Тэгэхээр өглөө болчихсон байж.

Тэр хослол өмссөн байгааг нь харахад л өглөө гэдгийг мэдсэн юм. Тэр ажилдаа явах гэж байгаа бололтой харагдана.

Аймшигтай хөлөрсөн бас уйлсан намайг хараад тэр санаа зовнингуй харцаар төөнөж байлаа. 

Мэдээж би хүн аймар харагдаж байгаадаа.

"Бүх зүйл зүгээр үү"

Би зүгээр л уйлж байсан юм.

Энэ нүдний хаанаас гараад байнаа гэлтэй нулимс урссаар л байсан. 

Тэр намайг зүгээр л тэвэрсэн. 

Угтаа түүнийг ийм зүйл хийхийг хүсдэггүй бүр боддог ч үгүй гэж бодож байтал түүний гэмшил хязгаарыг нь давчихсан уу гэлтэй байлаа. 

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now