#𝟕𝟒

472 63 21
                                    


"Туршилт тэндээ үхнэ гэж үү.."

"ЗУЛБАСАГАНУУД МИНЬ АМИЙГ АМИАР ШҮҮ!!!.."


Жингүйдэл.

Оргүй хоосон.

Хий.

Агаар.

Сар.

Ногоон гэрэл.

Бас бороо.

Лорж Мартин гэж өөрийгөө танилцуулчихаад хараал идсэн ойлгомжгүй зүйлс ярьсаар гарч явсан царайлаг залуугийн гарсан мөрийг би араас нь шинжин хоцров.

Энэ хүртэл хангалттай новшийн ойлгомжгүй бас болоогүй амиа дэнчин тавьсан зүйлсийг туулж ирсэн ч сая сонссон зүйл минь.

Новш гэж.

Юу ч гэмээр юм бэдээ. 

Зүгээр л хараал ид.

ХАРААЛ ИД.

Тэрний уулгасан шингэн нь надад хүч өгчээ.

Өрөөн дэх бүхнийг нураан шидэлж, хагалж онгичиж дуусгахдаа би хүч тэнхээтэй байсан гэдгээ мэдэрсэн юм. 

Бүтэн гэхээр юм өрөөнд үлдээгүй болсон хойно би өөрийгөө тайвшрах ёстойг өөртөө сануулж өд нь гарч урагдсан ч гэлээ дээр нь сууж болом буйдан дээр очин лагхийлээ.

Тэгэх зуураа үсээ илж тэр илсэн үсээ зулгаамаар санагдахаа нуух юун.

Хмм, тэгэхээр арай эрүүл ухаанаар бодох гээд үзье. 

Сэтгэн бодох чадвар өндөртэй хүн байна даа.

Тайван тайван.

Заа.

Ийм юм гэнэ. 

Тэр новшийн хэлсэнээр би энэ 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋-ээс гарч чадахааргүй болсон гэнэ лдээ. Ер нь бол товчоор энд үхэх юм байх.

Байз юунаас болсон гэлээ дээ?

Эргээд санах гээд үзье.

Нэг нэгэнгүй.


"Надад их бага хугацаа ноогдсон хадагтай Вероника гол яриандаа орьё.."

"Тэнд байдал бишдсэн. Хурцадмал байдалд бидний туршилт бараг зогссон. Та даруй энэ үеийг дуусгаж дараагийн үеийг эхлүүлэх хэрэгтэй байна"

"Учир нь Эмма Рөүж амьд.."

"Үлдсэн зүйлсийг ах чинь танд чадвал хэлэх байх. Гэхдээ аминчлан гуйя. Даруй энэ хараал идсэн туршилтийг дуусга. Тэгэж гэмээн та-.. Уучлаарай би явах ёстой боллоо цаг дуусч. Би энэ киноны нэмэлт дүрээр танд мэдээлэл өгөх нь хориотой. Тэгэхээр-Дахин гуйя хадагтай туршилтийг зүгээр л дуусга"

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now