"Тэр мэдэж байгаа юу?.."
"Хүссэн зүйл нь хэзээ ч бүтэхгүй гэдгийг"
Чихэнд үл ялиг хүмүүсийн яриа сулхан сонсогдох аж.
"Хот үнэхээр аюултай байна"
"Сүүлийн үед амар тайван амьдрах аргагүй л болоод байна шүү"
"Бид урьдчилан таамаглах боломжгүй бүхий л эрсдэлд бэлэн байх ёстой"
"Ес"
"Он гарсанаас хойш манайхнаас есөн хүн амь эрсдэж"
"Гэгээн эцэг минь. Би энэ тоог цаашид хэд болж нэмэгдэх бол гэхээс айж байна"
"Үнэндээ бид ч гэсэн айж байна ноён Хилтон"
Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гээд л миний сэрсэн өрөөний ханын нөгөө талд олон хүн ярилцаж байгаа бололтой байлаа.
Тэгэхээр ирчихжээ.
Өмнөх удаагынх шиг яг л төлөвлөгөөт тооцооны дагуу хүрээд ирж.
Миний байх өрөө дэндүү энгийн юм.
Өмнө нь дандаа чамин, тансаг гэх бүхэнд умбаж ирсэн болохоор бараг л өөрийн энэ өрөөгөө голмоор санагдах нь тэр.
Гэхдээ ядаж л өнгөний зохицол сайтай юм.
Энэ л намайг энд тайвшруулах шалтгаан байв.
Өрөөний хана цагаан байх ба тавилгууд нь ч тэр, ширээ нь ч тэр, тольны хүрээ ч тэр цагаан байх аж. Ер нь л өрөөнд тийм ч их зүйл байхгүй байгаа харагдана.
Нэг хүний ор.
Нэг сандал.
Нэг ширээ.
Нэг толь.
Нэг номын тавиур.
Тэгээд л болоо.
Энэ тэнд ногоон ургамалууд байх ба тэд өөрсдийн тод ногоон өнгөөр өрөөг чимэж байх ажээ.
Өрөөний хөшиг гэрэлтэхүйц нимгэн цагаан хөшиг байсан ба түүний цаана цонхоор бороо орж байгаа нь харагдана.
Дулаан саарал өнгө.
Гадаа бүрхэг байх ажээ.
Хананд өлгөөтэй байх энд сэрсэн цагаас минь хойш дуугарсан цагны чимээг даган цаг харахад өдрийн "14:05" минутыг зааж байх нь тэр.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦