"Хадагтай Вероника.."
"Бид хоёрдугаар 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋-д хэрэгтэй бүх зүйлсийг бэлэн болгосон. Одоо зөвхөн таны сэтгэл зүй л бидэнд нэн чухал байна. 𝐀𝐒𝐓𝐑𝐎𝐏𝐇𝐄𝐋 таны аюулгүй байдлыг хангана.."
"Хадагтай Вероника нэгдүгээр 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋-ийн явцад гурван удаа бие нь муудсан. Үзүүлэлт хурдацтай унаж бид нэг удаа шар түгшүүр. Хоёр удаа улаан түгшүүр авсан. Түүнчлэн-"
"Тайлан энэ хүрээд болно"
Өрөөнд юм ярьж байсан залуугийн яриаг ерөнхийлөгч Эмма Рөүж тасалсан нь энэ байв. Тэр өөрийн суудлаасаа өндийн инээмсэглэсээр өнөөх эмч залуугийн зогсож байсан индэр дээр очиж зогслоо.
"Бидний төсөл нэн амжилттай явж байгааг дуулгаж байгаадаа би туйлаас таатай байна"
"Ердөө эхний үеээ л давсан байхад амжилттай гэж хэлж чадаж байна гэж үү"
"Бүр хэдэн хувийн явцтай давсанг надаар давтан хэлүүлмээр байна уу хадагтай Рөүж?"
Үг хаясан захирангуй агаад баргил хоолой нь төслийн хөрөнгө оруулагч нарын нэгний хоолой байсан юм.
"Гэхдээ энэ зэргийн хувьтай амьд эргэж ирсэн хүн хэд байгаа билээ?.."
Ерөнхийлөгчийн сүүлийн асуулт уу хариулт уу гэлтэй өгүүлбэрт харанхуй өрөөний ханан дээр туссан алсын зайны дуудлагийн дүрснүүд дундаас нэг нь ч зоригтойхон үг хэлж чадахгүй байлаа.
Гадаах орчныг ширтэн суусаар цаг хугацааны баримжаагаа алдсан байхад хэдийн тэнгэрт нар мандсан байх нь тэр. Төд удалгүй Кристинаг өглөөний хоолтой орж ирэхийг мэдэж байсан тул түүний хэт санаа тавьсан зөвөлгөөнүүдийг сонсохгүй гэж унтаад сэрсэн дүр үзүүлэхээр шийдлээ.
Шөнөжин хэвтээгүй өмнөх өдөр нь хураасан тэр янзаараа байсан хөнжил дотор ороход саарал хөнжил биеийг минь арзайтал хайрч жиндүүлэх аж.
Нүдээ анихдаа зэрэгцэн хаалга дуугарч хүн орж ирлээ.
Орж ирсэн хүнийг Кристина гэж бодсон ч үнэр нь нэг л биш. Энэ онцгүй хурц үнэртэн ганц л хүнээс ханхалсаар ирсэн.
Тэр нь мэдээж Эмма.
"Өглөөний мэнд хонгор минь. Чамд таатай мэдээ дуулгахаар ирлээ"
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦