"Тэсэж гарна гэдэгт нь итгэлтэй байна уу"
"Тэр хэдийн бусад охидуудын чадаагүйг чадаж, давах ёстой даваагаа давчихсан. Тэгэхээр тэр чадах л ёстой.."
Тог.
Тог.
Тог.
Ямар нэгэн хатуу гадаргуй дээр жижиг дуслууд ойн буух чимээ.
Хамарт минь балжингарам цэцэгний үнэр сэн хийн үнэртэнэ.
Бага зэргийн бие минь хөшсөн мэдрэгдэх ч ядаж л өвчин гэхээр зүйл мэдэрсэнгүй.
Нүдээ нээхэд би цайвар саарал таазыг олж харлаа.
Өнөөх Италийн үнэтэй гэрлэн бүрхүүл бус зүгээр л энгийн лед гэрэл.
"Сайхан амраарай сахиусан тэнгэр минь"
"Чи ч бас сайхан амраарай Жэй"
Тэр миний уруул дээр үнссэн. Тэрхүү үнсэлт нь өмнөх бидний нэгнээ хүсэмжилдэг байсан гал халуун үнсэлтээс тэс өөр байсан гэхэд болно.
Илүү зөөлөн.
Илүү энхрийлсэн.
Тийм нандин үнсэлт байсан.
Нулимс аньсгагыг минь даган урсах аж.
Анх удаа.
Анхны удаа.
Шилжилтын буцаан таталт болох ёстой ном журмынхаа дагуу боллоо.
Ядаж л энэ удаад тэнд үхсэнгүй.
Магад бие минь үхсэн байх лдаа.
Гэхдээ л би үхлийг мэдэрсэнгүй сэрлээ.
Гайхалтай.
"Тиймээ, та амжилттай давсан"
"Хэдий гол дүрийн залуугаар хайрлуулж чадаагүй ч гэлээ. Үндсэндээ та энэ үеийг давсан гэхэд болно"
"Учир нь та түүний амийг аварсан. Марихуаны тунг хэтрүүлээд сэрсэн өдөр та шилэн аягатай ус ууснаа санаж байгаа байх. Тэр үнэндээ Жокерт зориулсан хор байсан юм. Та өөрөө мэдээгүй ч тэрийг нь уучихсан"
"Тэгэхээр таны бие тэр шөнийг даваагүй гэсэн үг"
"Харамсалтай байгаа ч танд баяр хүргэх нь зөв болов уу"
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦