#𝟑𝟖

652 92 18
                                    


"Вероника"

"Вероника..."

"Намайг сонсож байна уу"

"Би чамд хайртай.."


Хэдийн бие минь мэдээ алдаж. Одоо бага багаар би хатингаршиж хуурайшиж эхлэхээ мэдэж байлаа.

Цус сорогчдын хаталт ингэж л эхлэдэг бололтой юм.

Өөрийн биеэр ингэж мэдэрч үзэх ч гэж дээ.

Бие минь өөрийн мэдэлгүй цусыг ихээр шунаглан хүснэ. 

Сатаарья гэж оролдовч тусыг эс олох аж. Бие минь, бодол минь надад хэдийн захирагдахаа больжээ. 

Би шантарч байна.

Цусыг хүсэх хүсэл минь намайг орь ганцаар гэдгийг минь улам ихээр мэдрүүлэх шиг.

Би бутран унаж байна.

Судсаар минь цус гүйхээ больж хэдийн би эндээс явж байх шиг. 

Хүйтэн мэдрэмжинд ороогдон харанхуйд хөл алдан байхад хэн нэгний гар миний гарт мэдрэгдэх шиг болов.

Дулаахан юм.

Нүдээ алгуур нээлээ.

Өнөөх чулуун бунханы дээд хэсэг нүдэнд минь тодхон харагдана. Орчин тойрноо харахад тоос шороо бужигнаж ойр хавьд салхи салхилж байгаа бололтой дуулдана.

Гарт минь мэдрэгдэх өнөөх дулаан мэдрэмж яг хэвээрээ.

Энэ Дэмоны гар байсан юм.

Аргагүй л хайртай хүний гар хамгаас дулаахан байдаг гэж үнэн юм. 

Хөдлөхийн аргагүйд байсан ч гэлээ чулуун хөшөө шиг хэвтэх намайг аргадангуй гараас минь атгах тэр гарцаагүй надад хайртай байж.

Хамтдаа жаргалд умбан өнгөрүүлсэн өдрүүд хэдий чамлахаар цөөхөн ч гэлээ ядаж л ингээд хамтдаа эцсийн мөчөө хүргэж байгаадаа би баярлаж байлаа.

Үхэл намайг тосох ч гэлээ би айсангүй. 

Бас баярласангүй.

Сэтгэл хөдлөл минь хэдийн хөлдөж орхижээ.

Гэлээ гэхдээ би тухтай байх аж.

Тэр миний гарнаас атгаж, дэргэд минь түшиг болон хэвтэж байна шүүдээ.

Өнөөх гарт минь мэдрэгдэх таатай мэдрэмж одоо ч хэвээр.

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now