#𝟒𝟎

631 85 6
                                    


"Хадагтай Вероника"

"Та ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлд бэлэн үү"

"Тиймээ, би бэлэн"


" Чи галзуураа юу? "

"Эрхмээ та толгойд тулгасан буугаа холдуулчихгүй юу. Хэрэв намайг энд алвал Вероникаг тэндээс гаргаж ирэх хүн дахин нэгээр цөөрнө гэдгийг санаарай"

"Хэрэв.."

"Чи тэрнийг тэнд дахиж гацаах аль эсвэл байдлыг эргүүлэх гэж оролдвол амлья"

"Энэ байгууламжтай чинь хамт газар булчихна гэж мэдээрэй"

Чийгний үнэр.

Бас энэ тэнд ус урсах мөн дусагнах нойтон чимээ. 

Бороог үзэн яддаг надад тийм тааламжтай мэдрэмж төрүүлсэнгүй. 

Нүдээ нээхэд анх удаа шилжилтийн дагуу сэрэх ёстой өрөөндөө сэрэх нь тэр. 

Тэгнээ тэр. Ноён Мартинд итгэж болно гэж мэдсэн юм. 

Гэрэл гэгээ гэхээр юмгүй ганцхан харанхуй өрөөг хальт мульт гэрэлтүүлэх неон ягаан гэрэлний туяа л эргэн тойрон дүүрэн байх аж. 

Дээш өндийн эргэн тойрноо харахад үнэхээр би шоронгын өрөө гэмээр томоо урт урт төмөртэй торон дотор сууж байлаа. 

Орчин тийм ч тод харагдахгүй байгаа ч гэлээ. Торон дотор байгаагаа, торны гадна ханан дээр неон ягаан өнгийн үсгэн гэрэл байгааг бүр болоогүй тэр ханын дор томоо гурван харваас зэрлэг гэмээр нохой байгааг ч харж чадаж байлаа.

Жихүүс төрүүлэм юм.

Хэн нэгний ханиалгах дуунаар цочис хийн эргэн тойрноо дахин нэг тойруулан харахад би торон дотор ганцаараа биш байв. Надаас өөр охидууд торны энэ тэнд биеэ хумин зарим нэг нь үхсэн нь үл мэдэгдэн хэвтэж байлаа.

Жинхэнэ биш гэж дотроо мянга сануулах авч өөрийн мэдэлгүй биеийг минь айдас бүчин авах нь тэр.

"У-ус.."

Хажууханд минь байсан охин амандаа аяар ийн шивнэв. 

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now