"Хадагтай"
"Та урьд өмнө нь Капграсын төөрөгдөл гэж дуулж байсан уу?.."
"Харамсалтай нь үгүй ээ эрхмээ"
Би Дэмоны үсээр гараа гүйлгэнэ.
Удалгүй нэг хуруугаа нүүрээр нь гүйлгэж байлаа.
"Хонгор минь чи намайг сэрээчихлээ"
"Сэрээх гэж л түрүүнээс хойш оролдсон юм.."
Түүний нойроо харамлах царайн дээр нь уруулаа буулгахад тэр таатай нь аргагүй хөнгөхөн дуу алдах аж.
Бидний өглөөний гайхалтай халуухан үнсэлт дуусахад тэр орноосоо өндийв. Дэмон өглөөгүүр яаралтай хотын захиргаанд дуудагдсан болохоор би түүнийг яаравчилж эрт сэрээсэн нь энэ юм.
Тэр хувцаслаж байхдаа үе үе надруу харах аж.
Би харин түүнийг хэвтсэн чигтээ ширтэн байлаа.
"Хонгор минь"
"Чи наад хайр татам хөхөө нуухгүй бол би яг одоо буцаад орондоо орох нь байна"
Халуухан өгүүлбэрээ хэлж дуусаад надад ирэн миний уруулыг амтлах тэр дэндүү гайхалтай юм.
Би түүний үнсэлтэнд донтчихсон.
Үнэрт нь хэдийн мансуурчихсан байлаа.
Тэрний явахыг хоёр давхарын цонхноосоо ажин харж байхад өглөөний туяа өрөөнд минь таатайгаар орж ирэх ажээ. Жирийн нэгэн Mystic Falls-ын таатай өглөө.
Сэтгэл минь цаана л нэг өег байх нь тэр.
Миний сэтгэлийн энэ их таашаал ганцхан Дэмонтой хамааралгүй байсан юм.
Энэнд Катерина ч бас багтана.
Тэр явчихсан.
Гайхширмаар ч гэлээ. Тэр өнөөх шөнийн явдлын дараагаар бушуухан шиг өөрийн шулам зарцыг дагуулаад арилаад өгсөн.
Хэдий тэр явах нь надад ашигтай ч гэлээ.
Золгүй нэг явдал нь бас дахиад л кино өөрчлөгдчихсөн.
Энэ л асуудал.
Дэмон, Стефэн хоёрыг хувиргах цус сорогч яваад өгчихсөн болохоор би цаашид яг юу болох талаар таамаглаж чадахгүй байлаа.
Катерина хэдийн явчихсан болохоор хотод аллага гарахгүй. Аллага гарахгүй гэхээр үүсгэн байгуулагч нар ангуучлах төлөвлөгөөг ч гаргахгүй.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦