#𝟏𝟖

720 102 12
                                    


"Хадагтай Вероника.."

"Намайг сонсож байна уу?.."

"Та аюулд байна, хурдан зугт"


"Тэгэхээр хараал идсэн чи зүгээр л намайг өрөвдөж тийм үү.."

"Машинаар дайрч чамаас болж хэвтэрт байгааг минь харахдаа чи өрөвдсөн. Хойд эцэгтээ хүчиндүүлж хар тамхины эмчилгээнд хамрагдаж байсан гэдэг өнгөрсөнг маань чи хараад өрөвдсөн. Тэгээд чи надтай энгэр зөрүүлсэн тийм үү Кристиан?.."

"Чи чи"

Хоолой минь сааралтах аж. 

Дэндүү их хашгирсанаас болж толгой руу хамаг цус юүлэгдчих шиг болох нь тэр. 

"Чи надаас хүссэнээ авсан одоо зүгээр миний өмнөөс, миний амьдралаас арилж үз.."

Би түүн рүү өөрийнх нь өчигдөр үлдээсэн цамцыг шидэв. Цамц түүний нүүрийг оноход тэр бултсан ч үгүй. 

Уурласан ч үгүй.

Яг л зоосон гадас шиг над руу гунигтай харцаар харан зогсоно. 

Түүний нүдийг үзэн ядаж байна. 

Ховсдох мэт тэрний нүдийг хар хэрээ ухаад авчихаасай билээ.

"Явахгүй юм уу. Одоо надаас ямар новшоо хүсээд байгаа юм.."

"Бид чиний хүсдэг хангалттай олон байрлалаар хийж үзсэн. Чиний хүссэн газар бүр загас наадуулж байсан. Бас өнгөрсөн хоёр сарын турш бид хорвоо дээр байж болох бүх л секс тоглоомыг туршсан"

"Бидэнд одоо хийх зүйл үлдээгүй Кристиан. Одоо энэ ингээд хангалттай!!"

Нулимс минь хяналтаас гарахад би зүгээр л тэр гараад байгаа усыг зөнд нь орхилоо. 

Хацар минь хорсох ч гэлээ надад энэ бага зэргийн өвдөлт тийм ч их хамаатай байсангүй. Надад зөвхөн яг энэ цагт тэрнийг одоо хүртэл Анастасиятай уулзаж байна гэсэн бодол л хамаатай байсан юм.

"Эхлээд тайвшир"

Ийм үед хүртэл новшийн захирангуй байх түүний чанар. 

Хараал идсэн юм. 

"Анастасия дээр оч...."

Надруу алхаж байснаа тэр болив. 

Тэрний харцнаас би мэдэрч чадсан. Түүнд хайртай гэдгийг нь. 

Тиймээс би бууж өглөө. 

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now