"Хадагтай Вероника танд амжилт хүсье.."
Унтаад сэрэхдээ та хоёр дох 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋 -д сэрэх болно.
Далны голоор зүсээд авах шиг болох аймшигт өвдөлт, нэг тийм хүйт оргисон нойтон мэдрэмжтэй хамт мэдрэгдэхэд огцом нүдээ нээж таарах нь тэр.
Саарал тэнгэр.
Ёрын бороо.
Хамарт хүчтэй үнэртэх цусны үнэр.
Тэд унтаад сэрнэ л гэж хэлсэн.
Бүр сэрэх өрөөг минь хүртэл дүрсэлж өгсөн төдийгүй хэдэн цагт сэрэхийг минь хүртэл хэлж байсан.
Гэтэл?
Ямар чөтгөр нь болоод би түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэж ирж байгаа юм бээ?!!
Эргэж очихоороо муу лабораториг нь тэр чигт нь үнсэн товрог болтол нь дэлбэлнэ дээ.
Хараал идсэн юмнууд.
Ямар ч нүүрэн дээр нар туссан юм байхгүйн зэрэгцээ би өглөө сэрэх байтал орой үдшийн цагаар түргэний тасгаар дамнуургаар зөөгдөөд ирж байлаа. Эмч нар нь сандран нааш цааш гүйх ба намайг дээш харуулахаас илүүтэйгээр хажуу талруу минь хэвтүүлсэн чигтээ зөөвөрлөж байх аж.
Тэгэхээр үнэхээр нуурандаа гэмтэл авсан нь үнэн байж таарах нь. Түүнчлэн хараал идсэн осолд орчихсон байгаа байх нь.
Новш новш.
Нүд бүрэлзэх ч би хангалттай толгой дотроо сэтгэн бодож чадаж байсан юм. Гэсэн хэдий ч биед ирэх өвдөлт нь сарын тэмдэгийн өвдөлтөөс хэд дахин бүр мянга дахин илүү байлаа.
"Тэгэхээр залуу хадагтайн мэдээллийг авчирлаа. Нэр Вероника Мартин. Нас 21, цусны бүлэг О. Seattle-н замын цагдаагийн постноос 140,0 км-т осолдсон. Ослын шалтгаан согтуугаар жолоо барьсан blah blah.."
Нэгэн настай хөгшин эр тэмдэглэл уншин амандаа ийн бувтнах аж. Нас дээр гарсан ч түүний чагнуур, халад хоёроос нь харахад тэр эмч юм шиг. Тэмдэглэлээ уншиж дууссан гэж үзсэн бололтой ойролцоох ширээрүү өнөөх цааснуудаа шидсэнээ энгэрийн халааснаасаа жижиг үзэг шиг зүйл гарган надруу ойртов.
Үзэг биш байж.
Гэрэл байсан байлаа. Миний нүд рүү өнөөх хурц гэрлээ тусгаж байгаад "Охин минь чамайг нэн яаралтай хагалгаанд оруулах болно. Тэсээрэй" гэв.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦