𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋 #𝟐

372 61 15
                                    


Seattle хот. 

Энгийн нэг үргэлжийн байдаг шигээ усархаг бороотой өдөр. 

Гадаа байх үзэгдэл шигээ саарал өнгөөс бүхэлдээ бүрдсэн нэгэн шилэн барилганы хамгийн дээд талын албан өрөөнд утасны хонх тасралтгүй хагас цаг орчим дуугарч байлаа. 

Шантрахгүй залгаж байсан утсыг авахаар буйдан дээр унтаж байсан Кристиан босож өөрийн ажлын утсыг аван чихэндээ наав. 

Ажил дээрээ хэзээ ч унтахааргүй хандлагатай зарчимч ноёнтонг өнгөрсөн шөнө эхнэр нь дэглээд унтуулаагүйд тэр яг одоо оффис дээрээ унтаад сэрж буй нь энэ аж. 

"Ярь.."

"Ноён Грей, гадны холбоогоор тантай холбогдох яаралтай хэрэг гэсэн дуудлага орж ирсээр байна холбох уу?.."

"Хаанаас юм"

"Мияами дэх эмнэлэгийн албан дугаар байна ноёнтоон"

"Тэтгэмжийн хүсэлт өгөх бол холбогдох албанд шууд ханд гэж хэл эсвэл хандив гуйж байгаа бол-"

"Холбогдох асуудал нь Хадагтай Грейтэй холбоотой гэсэн байна.."

"Эртхэн энийгээ хэлэхгүй даруй холбо"


"Харамсалтай байна ноён Грей. Та яаралтай манайд эмнэлэгт ирэх хэрэгтэй байна.. Гэнэтийн мэдээ тул та сэтгэлээ бариарай таны эхнэр хадагтай Грей нэг цагийн өмнө манай эмнэлэгт амьсгал хураалаа.. Бид чадах бүхнээ хийсэн болов ч ямар ч найдлага байсангүй өршөөгөөрэй.."


"Хүчтэй бороотой байгаа учраас нисдэг тэрэг хөөргөх боломжгүй гэж байна ноёнтоон"

Ув улаан нүдтэй Кристиан өөрийнх нь эзэмшлийн онгоц үйлдвэрлэгч компанийн оффис дээр зогсооно энэ. 

Тэр яг одоо энэ хараал идсэн барилгыг дэлбэлчихэж ч магадгүй байлаа.

Учир нь Кристиан ганц минут, ганц секунт өнгөрөх тусам галзуурч байсан юм.

Дотор нь шатаж, гаднах бие нь царцаж байв.

Гэвч нэг хоромын өмнө ч болтугай хайртай эмэгтэйгийнхээ байгаа газар луу очихыг хүссэн авч гадаа тэнгэр ч тэр Кристианы дотор ч мөн адил усархаг бороотой байсан юм. Нислэг үйлдэх боломжгүй гэсэн хариу сонссон Кристиан зангиагаа суллан газар шидээд "Бүгдэнг чинь хараал идэг-" гэсээр гарах гарц руу биш эсрэг хаалгаар гарч одох нь тэр. 

#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀Where stories live. Discover now