"Вероника? Чамд яагаад энэ нэрийг өгсөнийг мэдэх үү.."
• • •
"Учир нь энэ нэр "Эмчлэгч" гэсэн утгатай болохоор тэр.."
Клаус орж ирсэн даруйдаа цонхоор шөнийн ой модыг харан зогсох над дээр ирэн үнсээд эхлэх нь тэр.
Араас минь тэвэрч хүзүүн дээр минь үнсэх үнсэлт нь надад таатай санагдаж байлаа. Уруул нь чихэн дээр ирэхэд гар нь ч зүгээр байсангүй.
Тэр намайг бүхэлд нь мэднэ.
Тэр хэрэгтэй газраа илж таалж байсан юм.
"Чи дуу алдчихлаа"
Би түүн рүү эргэж харав.
"Учир нь чи миний тэвчээрийг бараад байна"
"Тэгвэл юугаа хүлээсэн юм"
"Эхэлцгээе"
Тэр намайг ор луу хүчтэй түлхэх нь тэр.
Би харин орон дээрээс түүний үйлдлэлийг ажиж байлаа.
"Ильяжа бидний харилцааг мэдчихсэн гэж дууллаа"
Тэр над дээр гарч хэвтэнгээ ийн хэлэв.
"Тэр анхнаас нь л мэдэж байсан гэсэн.."
Би түүний цээжийг задгайлангаа хариулсан нь харин энэ байлаа.
"Хөөх"
"Ашгүйдээ"
"Нуух шаардлагагүй болж"
"Бид гэртээ хүссэн үедээ жаргаж болох нь"
Тэр доошлон хоёр хөхөн дээр минь үнсэнгээ аяар шивнэх аж.
Долоож, үнсэж, багахан хазахад халуу дүүгэж үнэхээр хүсэл минь оргилж эхлэсэн ч гэнэт би царцаж орхив.
Новш гэж.
Яг эхлэх гэж байтал би Клаусыг өөрөөсөө түлхэн орноос бослоо.
Би өрөөний ширээн дээр байрлах түрүүн уугаад дутуу орхичихсон байсан вискинээсээ балгалаа. Ард минь орон дээр гайхан үлдэх Клаус "Яасан бэ" гэв.
Эргэж харахдаа би Клаус хэдийн ард минь ирчихсэн байгааг мэдэв.
Тэр үсийг минь, хацрыг минь, юу ч өмсөөгүй байх ар нурууг минь ээлжлэн илэх аж.
Харцаас нь би юуг ч олж харсангүй.
Хайрыг.
Хардалтыг.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasi✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦