"А-Азури~.."
"Юу юу би сайн ойлгосонгүй лдээ.. Тэгэхээр бид хөөгдөөд явж байгаа юм байна тийм үү?.."
Намайг улам лавшруулсан асуухад Азури учиргүй хурдан гараа савчив. Тэгсэнээ "Хөөгдөх гэхээр дэгсдүүлсэн болчих байх. Гэхдээ бид бол судлаачид. Та багийн их сониуч байсан. Ямар сайндаа тэр зан чинь тавигдалгүй сая замдаа илрүүлээгүй од руу явж байгаад үхэнгээ алдах вээдээ. Тэр ч яахав тэгэхээр та ингээд л ойлгочих.. мм та эх дэлхийн олон хэлийг багаасаа судалсан тиймээс захирагч зөвхөн эх дэлхийн хүмүүстэй хэл нэвтрэлцэх хүмүүсийг энэ хөлөгтэй хамт илгээж байгаа юм" гэв.
Ёооё.
Толгой өвдчихлөө.
Тэгэхээр өөдөөс минь харах цэнхэр үстэй харваас залуухан гэмээр охины түрүүнээс хойш ярьсан зүйлийг нэгтгэх гэж хичээе.
Гүнзгий амьсгаа аваарай.
Би тэгэхээр дэлхийгээс нэг зуун наян есөн жива гэрлийн жилийн зайд байдаг Рилмкитсон хэмээгдэх хаант улсын гүнж Вероника гэгч байх нь.
Бас тэрхүү гүнж нь багаасаа сониуч байсан болохоороо хоёр зуун жил эх дэлхий хэмээх очиж үзээгүй гарагийнхаа хэлийг судлаж сурсан учир шалтгаанаар энэ нисдэг таваг ч юмуу сансрын хөлөг ч юмуу сонин хөргөгч шиг зүйл рүү чихэгдээд одоо нэг мирамитын дараа дэлхийд газардах гэж байгаа болж таарлаа.
Новш гэж.
Яаж шууд нэг 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋-ээс нэг 𝐒𝐄𝐍𝐓𝐈𝐍𝐄𝐋-рүү шидэж чадав аа.
Муу гөлөгнүүд.
Энд бараг л галзуураад буцаж очих юм байна лдаа. Тэгээд эргэж очсоноо би та нарын гүнж гэж солиорч тэр муусайнуудыг нэг чадахаа мэдье ээ ёстой нэг.
Гэхдээ энэ кино биздээ?
Кино байж новшнууд чинь харь гарагийн улс, хэл шинжлэх ухаан, зөнч, судлаач, зүүдч энэ тэр новшийн хэрэггүй юмнууд гаргаад ирэх юм.
Ёоооё.
Азуригийн ярьсан зүйлийг эргэн нэг санах төдийд тархиар хатгуулж байгааг би мэдрэх нь яршигтай гэж.
Унтаад сэрэхдээ 𝐀𝐒𝐓𝐑𝐎𝐏𝐇𝐄𝐋-д сэрдэг ч болоосой. Эсвэл өөр бусад кино руугаа эргээд орчихсон ч яахав. Ядаж л тэдгээрт бүх зүйлээ байг гэхэд чамлахааргүй ихэнх зүйл нь ойлгомжтой байдаг байсан юм байна.
Гэхдээ
Эргээд очихдоо би бүтэн биш шүүдээ.
Энэ минь л миний хорогдох шалтгаан билээ. Анх сэрсэн ор гэмээр зүйлдээ ийн хөрвөөж байх хооронд Азури буцаж ирээд хөлөг газардсан болохыг хэлэв. Цонх шиг зүйлээрээ гаднахыг бушуу өндийн харах гэсэн боловч өнөөх нь гаднаас ч юмуу ямар нэг төмрөөр хаагдчихсан байх нь тэр. Цэнхэр үст намайг сольж өмс хэмээн даашинз гэхэд арай дөхөхөөр цагаан зүйл авчирж өгсөнөө цааш яваад өглөө. Өнөөхийг нь бушуу угалчихаад явсан зүг рүү нь явахад хэдийн хөлгийн хаалга нээгдчихсэн нар гялбаад, салхи сэвшээгээд байж байв.
YOU ARE READING
#: 𝐕𝐄𝐑𝐎𝐍𝐈𝐂𝐀
Fantasy✦「 Вероника цэцэг нь бидний мэдэхээр эмийн хамгийн ашигт ургамал. Энгийнээр бол зүгээр л үзэсгэлэнт нил хөх цэцэг. Гэвч тамын хэлээр энэ нэр нь "Шийтгэл" гэсэн утгатай... 」✦